ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН УРИЛГА

Төсөл  шалгаруулалтын нэр: Зуны хүлэмжийг гүзээлзгэний суулгацын хамт зээлээр олгох

Төсөл  шалгаруулалтын дугаар : ТШ/ 24 / ЗХГСЗ-04

 

Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар  гүзээлзгэнэ тариалах зориулалт бүхий зуны хүлэмжийг гүзээлзгэний суулгацын хамт  зээлээр олгох  төслийн  сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй  аж ахуйн нэгж, байгууллага албан бичгээр хүсэлтээ гарган, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр төслийн баримт бичгийг 50000 /тавин  мянга/ төгрөгөөр нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас /ҮХААГ/ худалдан авна.

Төсөлд оролцогч төсөл сонгон шалгаруулах баримт  бичгийн дагуу төслөө боловсруулан, шаардагдах баримт бичгийн  хамт  Хангарьд ордны 4-р давхарын 402 тоотод байрлах Нийслэлийн ҮХААГ-ын Газар тариалангийн хэлтэст 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17.00 цагт  битүүмжилж, хүлээлгэн өгнө.

Сонирхсон этгээд төслийн баримт бичиг болон төсөлтэй холбоотой бусад мэдээллийг дор дурдсан хаяг, утсаар авч болно.

Хаяг:

Улаанбаатар хот, Ц.Жигжидийн гудамж ,

Хангарьд ордон, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар,

402 дугаар өрөө,   утас 330424 факс: 330423

Leave a Reply

  • Facebook