ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон Амбулатор-2 дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сэргээн засах, нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төвийн нээлт өнөөдөр боллоо.

0.37      0.38

0.39      0.40

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар Италийн АИФО төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах, нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төвийг нийт 67 сая төгрөгийн өртгөөр байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Сэргээн засах төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тархины цус харвалт, зүрхний шигдээс, хүүхдийн амьсгалын замын цочмог, архаг өвчин болон удаан хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдэд эмчилгээний дасгал хөдөлгөөнийг заах, эмчлэх, сургалт сурталчилгаа явуулах зорилготой юм.

0.41      0.42

Энэхүү сэргээн засах төвийн тохижилтод дүүргийн Засаг даргын Тамгын газар 23 сая төгрөг, АЙФО төрийн бус байгууллага 2,7 сая төгрөг, КОИКА Олон улсын байгууллага 20 мянган ам долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын “Чингэлтэй”, “Хайлааст” орон нутаг хариуцсан хэлтсүүдээс зарим багаж, тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцааг үзүүлсэн байна.

Leave a Reply

  • Facebook