11 ДҮГЭЭР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 11 дүгээр хороонд өнөөдөр ажиллалаа.

Хорооны Засаг дарга Н.Даваадорж хороондоо тулгамдаад байгаа асуудлын талаар товч мэдээлэл хийж, зарим газруудаар явж танилцуулав.

0.43      0.44

11 дүгээр хороо нь 158.1 га газар нутагт 6538 хүн амтай, 1441 өрх, 155 түр оршин суугч, 341 ахмад настан, 149 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, “Хүчит шонхор” хүсний зах, 57 дугаар сургууль зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж, 10 хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

0.45     0.46

Тус хороо нь иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд сургууль, цэцэрлэг шинээр барих, эко эргүүл ажиллуулах, зөвшөөрөлгүй айл, хашаа, ТҮЦ-ийг цэгцлэх, гудамжинд ил задгай гагнуур хийх, авто угаалга ажиллуулж буй иргэн аж ахуйн нэгжийг хуулийн хүрээнд нүүлгэх, нийтийн байрны дундын эзэмшилд байгаа газрын асуудлыг шийдвэрлэх, далан дагасан хогийн цэгүүдийг тогтмол хугацаанд ачиж байх, үерийн даланг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн эсэхэд мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргах, гудамжны гэрэлтүүлгийг бүгдийг асдаг болгох зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм байна.

0.47     0.48

Хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд дараах үүргийг өглөө. Үүнд:

-Хүн ам ихтэй тус хороонд шинээр цэцэрлэг барихтай холбогдуулан газрын асуудлыг судалж танилцуулах

-Ил задгай гагнуур хийх, авто угаалга ажиллуулж байгаа иргэн аж ахуйн нэгжид хуулийн дагуу зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх

-Гудамж бүрт суурилуулсан гэрлүүдийг бүгдийг асдаг болгох

-Явган гүүрийг засварлах, автогүүр тавих асуудлыг судлах

-Хашаагаа сунгасан айлуудын хашааг татуулах,

-Нийтийн байрны хог хаягдал, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах

-Цахилгааны зөрчилтэй айл өрхийн нарийвчилсан судалгааг гаргаж, арга хэмжээ авах

-Өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан айл, хөршөөрөө нэгдэн хөршийн холбоо, бүлэг байгуулан ажиллаж, иргэдийн оролцоог бодит болгох ажлыг санаачлах, зарим талаар дэмжих хэрэгтэй байна гэлээ.

Leave a Reply

  • Facebook