ХУДАЛДАГЧ-НЯРАВЫН МЭРГЭЖЛИЙГ 78 ХҮНД ЭЗЭМШҮҮЛЭВ

surgalt-1

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг даргын ажлын алба, Монголын Худалдагч нарын холбоо Төрийн бус байгууллагатай хамтран Худалдагч-Няравын хосолсон мэргэжил олгох анхан шатны сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг Монголын Худалдагч нарын холбооноос хэрэгжүүлж буй “Сайн үйлсийн аян” төсөл -хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй явуулж , дүүргийн 11,14,16,17,18-р хорооны 78 иргэнийг оролцуулж, Худалдагч-Няравын мэргэжлийн үнэмлэх олгов. Хороодын “Иргэний танхим”-д сургалтыг явуулж, тухайн хороонд нэг дэлгүүр сонгон авч, дадлага хийлгэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

Мэргэжилгүй иргэд, мэргэжлийн бус худалдагч нарт Худалдагч-Няравын мэргэжил олгох “Сайн үйлсийн аян” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

surgalt-2

surgalt-3

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook