АХМАДУУД ЯВГАН АЯЛЛАА

ah-03

Дүүргийн ахмадуудын “Явган аялал”-ын тэмцээн 04 дүгээр сарын 03-ны өдөр 19-р хорооноос Чингэлтэй хайрхан чиглэлд амжилттай зохион байгуулагдаж, аяллын үеэр дартс, байршил тогтоох, отгын үзлэг гэсэн 3-н тэмцээн зохион байгуулж дүнгээ гаргажээ. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх, дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нарын албаны хүмүүс оролцжээ.

Явган аялалд багийн дүнгээр 1 дүгээр байранд 1 дүгээр хороо, 2 дугаар байранд 19 дүгээр хороо, 3 дугаар байранд 18 дугаар хорооны ахмад явган аялагчид шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон байна.

Явган аялалд 16 хорооны 192 ахмад оролцож, эрүүл агаарт гарахын хамт Чингэлтэй хайрханы хогийг цэвэрлэжээ.

ah-2

20150403_103700

ahmad-4

 

Leave a Reply

  • Facebook