ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

IMG_2997

4-р сарын 7-ны Мягмар гарагт дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явууллаа. Зөвлөгөөний эхэнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс зэрэг хэлтэс, албадын дарга нараас товч мэдээлэл сонсов.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Дамцагдорж үерийн аюултай бүсэд буусан, шилжүүлэн суурьшуулах шаардлагатай 90 өрх бийг мэдээлэлдээ дурдлаа.

Нийслэлд их хэмжээний цас орж гудамж , зам, талбайд хальтиргаа гулгаа үүссэн. Дүүргийн хэмжээнд цас, мөс цэвэрлэх ажил хэвийн хэмжээнд хийгдэж байгаа болон  улаанбурхан өвчний тохиолдол дүүргийн хэмжээнд ямар байгаа, хэрхэн урьдчилан сэргийлсэн талаар мэдээлэл сонсов.

Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Д.Ганболд хүн болон малын халдварт өвчнөөс сэргийлэх, гудамж, талбайн цэвэрлэгээг улам сайжруулах, дулаарахтай зэрэгцэн иргэд, албан байгууллагууд мод тарих,ургуулах, дүүргийн хэмжээнд цэвэрлэгээний ажил зохион байгуулах зэрэг цаг үеийн үүрэг, даалгаврыг холбогдох хэлтэс, албадад өглөө.

Мөн Нийслэлийн Аудитын газраас дүүргийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” өгсөн гэдгийг дүүргийн Засаг дарга Д.Ганболд онцлоод хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн нийт төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч, санхүү, бүртгэлийн ажилтнууд,  Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олонд баяр хүргэв.

IMG_2996

IMG_3002

 

 

 

Leave a Reply

  • Facebook