САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД 117-Р СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЖЭЭ

сагс-1

Хүүхдийн спортын V их наадмын дүүргийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн 4-р сарын 4-5-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт хорооны зааланд болж 11 сургуулийн эрэгтэй 10, эмэгтэй 11 нийт 20 багийн өсвөрийн 240 тамирчин өрсөлдлөө.

Тэмцээний эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд 1-р байранд Б.Цогбаясах дасгалжуулагчтай 37 -р сургууль, 2-р байранд С.Үнэнбат дасгалжуулагчтай 117-р сургууль, 3-р байранд Д.Цэрэндулам дасгалжуулагчтай 72-р сургууль, эрэгтэйчүүдийн багийн төрөлд 1-р байранд Ж.Баярзул дасгалжуулагчтай 57-р сургууль, 2-р байранд Ж. Давхарбаяр дасгалжуулагчтай 49 -р сургууль, 3-р байранд Д.Доржпүрэв дасгалжуулагчтай 5-р сургуулийн баг тамирчид шалгарав.

Шилдэг эмэгтэй тоглогчоор 37-р сургуулийн сурагч Б.Хулан, шилдэг эрэгтэй тоглогчоор 57-р сургуулийн сурагч Ц.Ууганбаатар нар тодорчээ.

Багийн нийлбэр дүнгээр 1-р байранд С.Үнэнбат дасгалжуулагчтай 117-р сургууль, 2-р байранд Б.Цогбаясах дасгалжуулагчтай 37-р сургууль 3-р байранд Д.Доржпүрэв дасгалжуулагчтай 5-р сургуулийн баг тамирчид шалгарав.
сагс-2

 

Leave a Reply

  • Facebook