ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАВ

IMG_3055

Дүүргийн Засаг даргын А/150 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд багачуудыг хамгаалах, төлөвшүүлэхэд чиглэсэн олон талын үйл ажиллагаа зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан 4-р сарын 8-нд боллоо.

Ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн ажиллаж байгаа юм.

2015 онд хүүхдийн Ардын урлагийн 9-р их наадам зохион байгуулах, нийслэлийн 376 жилийн ойг угтан Хүүхдийн найрал дууны уралдаан, “Хүүхдийг зодож, шийтгэхгүй өдөр-ийг угтсан өдөрлөг зэрэг 40 ажил зохион байгуулахаар ажлын хэсгийн төсөлд тусгажээ.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр хэлтэс, албадаас гарсан саналуудыг нэмж төсөлд тусган төлөвлөгөө баталлаа.

IMG_3052

IMG_3058

IMG_3057

 

Leave a Reply

  • Facebook