ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД 5257 ХҮН ОРОЛЦОЖ 95,7 ТН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭВ

2013 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн их цэвэрлэгээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 755 байгуулгын 1546 ажилтан СӨХ-ны 90 үйлчлэгч, сургууль цэцэрлэгийн 3621 сурагч, багш ажилчид нийт 5257 хүний бүрэлдхүүнтэй оролцож 95,7 тн хог хаягдлыг цэвэрлэн бөөгнүүлж 17 рейс хийн ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв.

0.49     0.50

0.51     0.52

Энэхүү ажлын үр дүнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд үүсэж хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг хог хаягдал цэвэрлэгдэж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, зам доорхи ус өнгөрүүлэх хоолойг цэвэрлэж үерийн ус чөлөөтэй урсаж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм.

0.53      0.54

Их цэвэрлэгээний хүрээнд Мэргэжлийн хяналтын хэлтсийн 9 байцаагч дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн 6 мэргэжилтэнтэй хамтран цэвэрлэгээнд гараагүй 54 газарт шаардлага тавьж орчинд үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулав.

0.55      0.56

Leave a Reply

  • Facebook