10

Чингэлтэй дүүргийн оёдлын салбарын үйлдвэр эрхлэгчдийн дунд “Уран үйлчин-2024” уралдаан өнөөдөр эхэлж, уралдаанд оролцож буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд “Оёмол бүтээгдэхүүний оёдолчны онолын мэдлэг олгох, бататгах” сургалтыг явууллаа.  

01

02

Оёдлын чанар стандартыг боловсронгуй болгох, мэдлэг чадварыг дээшлүүлэх, туршлагатай үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадварыг сурталчлан таниулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулан үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус уралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, “Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо” ТББ-тай хамтран  зохион байгуулж байна.

05

Уралдаанд оролцож буй оёдлын салбарын үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжиж ажиллаж, хамтын ажиллагаатай 4-5 улс руу жижиг, дунд бизнес эрхлэгчдийг туршлага судлуулах, бараа бүтээгдэхүүнээ борлуулах нөхцөл байдлаар хангаж ажиллахаа дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэллээ.

06

07

Тус уралдаанд оёдлын салбарын 120 гаруй үйлдвэр эрхлэгчдэд оролцож ур чадвараа сорин өрсөлдөж байна. “Уран үйлчин-2024” уралдаан хоёр үе шаттай явагдана.

09

Онолын болон ур чадварын төрлөөр үндэсний хувцас, европ хувцас, хөдөлмөр хамгааллын хувцас гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж, болзол хангасан үйлдвэр эрхлэгчид “ОСНМХолбоо” ТББ-аас “Мастер оёдолчин” цол олгох юм.