Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн дарга Л.Цэеэрэгзэн удирдан явуулж, салбар зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг хэлэлцэж, санал солилцлоо.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ”, “Хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаа”, “Санхүүгийн дэмжлэг үйл ажиллагаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаа”-г хөдөлмөр эрхлэлтийн чиг үүрэгтээ тусган хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүргийг өглөө.

DSC 3698

DSC 3689