Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 80 жилийн хүрээнд Батлан хамгаалах яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бригадын генерал Х.Батбилэг нийслэлийн Ерөнхий боловсролын 23, 37, 49, 57, 61 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчидтай “Эх оронч үзэл” сэдвээр уулзалт, яриа өрнүүллээ.

Арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бригадын генерал Х.Батбилэг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Иргэлийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд нарын хүндэт зочид оролцлоо.

Уулзалтыг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл хэлсэн үгэндээ “Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ойг эрхэм бригадын генерал Х.Батбилэг танд дэвшүүлж байна. Чингэлтэй дүүргийн хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх арга хэмжээг явуулж байгаа танд дүүргийн нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна. Хүүхдүүд залуучууд эх орон, эцэг эхээ сонгож төрдөггүй ч гэлээ өөрийн үзэл бодол, ажил мэргэжлээ сонгодог. Тиймээс сурагчид та бүхэн ажил мэргэжлээ судалж, ирээдүйгээ харж сонголт хийгээрэй. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ. 

DSC 3920

DSC 3926

DSC 3933