Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад дүүргийн 1-6, 9, 10, 15, 24 дүгээр хороодод үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгдийн холбоодын гүйцэтгэх захирлууд болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, Тохижилт үйлчилгээний компанийн удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар дүүрэгт хийж буй бүтээн байгуулалтын ажлууд, хөрөнгө оруулалтын ажил, хийгдэх ажлын санал болон сууц өмчлөгчдийн холбоодод тулгамдаж буй асуудлыг ярилцаж санал солилцлоо.

Уулзалтаар яригдсан санал, зөвлөмжийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, арга хэмжээ авч ажиллахаар ярилцлаа.

viber image 2024 04 24 17 05 40 178

viber image 2024 04 24 17 05 45 667

viber image 2024 04 24 17 05 47 309