"Олонлог эгзэ" сургуулиас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08/07 дугаартай ирүүлсэн албан бичгийн дагуу улсын (ахлах) байцаагчид шалгалт хийж барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж буй "Инэл" ХХК-д НМХГ-аас гаргасан 02-02/192 дугаартай мэдэгдэл, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн улсын ахлах байцаагчийн 8 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүлж стандартын дагуу дахин хийх мөн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар зөвлөгөө өглөө.
 
"Инэл" ХХК нь дээрх зөвлөмжийн дагуу замын засвар үйлчилгээг дахин хийсэн талаар 2022.09.05-ны өдрийн 2022/256 тоот албан бичгээр Чингэлтэй дүүрэг дэх МХХ-т зам талбайн засварын ажлыг гүйцэтгүүлсэн тухай тайланг фото зургийн хамт ирүүлсэн байна.
 
Тус компанид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд зам талбайн засварын ажлыг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын зөвшөөрөлтэй “Хайрхан уулын зам” ХХК-иар хугацаанд нь хийж гүйцэтгүүлж ажилласан байна.