Сар шинийн баярыг угтаж дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны А/02, А/05 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2024 оны А/06 дугаар захирамжийн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд, айл өрх, иргэд их цэвэрлэгээнд нэгдлээ.

Цэвэрлэгээгээр дүүргийн Засаг даргын Тамгын газар 55 гаруй ажилтан албан хаагч, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын 163 ажилтан албан хаагч, дүүргийн 1-24 дүгээр хороодын 125 гаруй ажилтан албан хаагч, хороодын 335 гаруй иргэд мөн 108 СӨХ-дын 126 гаруй ажилчин, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн 132 гаруй ажилтан албан хаагч “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ний харьяа иргэдийн бүлгийн 30 иргэн, зам талбайн нийт 120 гаруй үйлчлэгч, 56 ачигч жолооч мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлж буй нийт 436 аж ахуй нэгж байгууллагуудын 705 гаруй ажилтан, зах худалдааны төвийн 75 гаруй ажилтан нар оролцож нийт 1922 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 335,589м2 талбайн цас мөс халтиргаа гулгааг арилган ажиллалаа.  

Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдал, цас мөсийг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ын хог тээвэрлэгч 2 байгууллага 56 машинаар хог тээвэрлэлт хийж нийт 1536 гаруй тн хог хаягдал, цас, мөсийг 89 гаруй рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Их цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрлийн шонг бохирдуулж наасан зарлал, наалтыг хуулах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбай, нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, халтиргаа гулгааг арилгаж, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

DSC 2324

DSC 2324

DSC 2327

viber image 2024 02 03 11 31 24 024

viber image 2024 02 03 11 31 24 385

viber image 2024 02 03 11 35 05 326

viber image 2024 02 03 11 35 06 972

viber image 2024 02 03 12 02 56 199

viber image 2024 02 03 12 54 31 344