Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс 2030 он гэхэд “Тэрбум мод” тарьж ургуулахаар төлөвлөн зарлаж орон даяар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн 2021 оны 10 дугаар сард албан ёсоор эхэлснээс хойш Чингэлтэй дүүрэгт өрнөсөөр байгаа билээ.

2

Энэ жилийн хаврын мод тарих Тэрбум мод  үндэсний хөдөлгөөн дүүргийн  харьяа хэлтэс албад, хороодын ажлын алба, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд мод тарих ажилд идэвхтэй оролцож байна.

1

Тус хөдөлгөөний хүрээнд дүүргийн удирдлагууд, ажилтан албан хаагчид 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбайд өнөөдөр мод тарилаа.

3

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл,  болон Нийслэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид мод тарих аянд нэгдэн мод суулгалаа.

4

Дүүргийн мод тарих боломжтой түшиц газруудад мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар ногоон төлөвлөлтийн зураг төслийн дагуу 3 төрлийн 3000 мод (нарс, хайлаас, улиас) тарих юм.

5

7

8

9

10

12

13

14

15

16

17

18

Масам 2 төслийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Тэгш-Өлзий” өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэхээр Дэлхийн зөн ОУБ, Боловсрол ирээдүй хөгжлийн гарц ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн ажлын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.

7

Уг төслийн үр дүнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж, төрийн хөрөнгө оруулалтын үр дүн, төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх, уялдаа холбоо сайжруулах зорилготой.

2

Мөн мэдээлэл холбооны технологид суурилсан платформыг ашиглан иргэд шаардлагатай мэдээллээ авах, санал хүсэлтээ илгээх, бас орон нутийн иргэний нийгмийн байгууллагууд тухайн орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг тодорхойлсноор төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүрч чанар хүртээмж сайжрах боломжтой болж байна.

3

4

6

Цаашид Төслийн хүрээнд гарсан санал санаачилгыг дэмжих иргэдээс гарсан саналууд болох боловсон хүчнийг мэргэшүүлэх, чадваржуулах мөн нарийн мэргэжлээр сургах тал дээр холбогдох газруудтай хамтран ажиллах боломж нөхцлийг бүрдүүлж ажиллана.

 
2
 
3
4
6
7
8
9

“Монголын гар утасны бизнес эрхлэгчдийн Үндэстэн Холбоо”, НҮТББ-ын 6 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй спортын дөрвөн төрөлт тэмцээн 2023 оны тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд гар утас худалдан борлуулдаг 11 худалдааны төвийн баг тамирчид оролцож гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн спортын 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

9

Тэмцээний;  Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Н.Мөнгөн-Эрдэнэ ахлагчтай “Tеди” төвийн баг, эмэгтэй төрөлд “Tеди-2” төвийн Д.Ариунтуяа ахлагчтай баг,  Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд А.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Теди” төвийн баг, эмэгтэй төрөлд Ц.Жавзандулам ахлагчтай баг,  Ширээний теннисний эрэгтэй төрөлд Хархорин төвийн тамирчин Г.Галдандорж, эмэгтэй төрөлд “Mobi shop” төвийн тамирчин Д.Одонтунгалаг,  Дартсын эрэгтэй төрөлд А.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй төрөлд Т.Болортунгалаг нар аваргалж алтан медалийн эзэд боллоо.

2

Онооны нийлбэр дүнгээрээ “Теди” төвийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах аваргын цомыг хүлээн авлаа.

1

4

7

Гар бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор Л.Гомбосүрэн, Б.Алтанзагас, сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг довтлогчоор Б.Нямхүү, Б.Алтанзагас нар шалгарлаа.

3

6

8

 

Тус тэмцээнийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар дэмжсэн бөгөөд баг тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв. Амрах завгүй ажилладаг бизнес эрхлэгчид маань хоёр өдөр спортоор нөхөрлөж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийлээ. Мөн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн дунд олс таталтын тэмцээн явагдсан юм.

6
8
1
2
5
7
9
10

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.

4

Тодруулбал өнөөдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо орон сууцны 52 дугаар байрны урд, хойд талд байрлалтай 13 тоосгон авто гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба зохион байгуулан ажиллаж байна.

5

1

2

Газрыг чөлөөлсний дараа оршин суугчдаас санал авч, тухайн саналыг үндэслэн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх юм.