ЧИНГЭЛТЭЙН ФЕСТИВАЛЬ-2023 ЭНЭ САРЫН 27-НЫ ӨДӨР БОЛНО
Үндэсний соёл, өв уламжлал, зан заншил үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, спорт, соёл урлагийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, уламжлалт соёл урлагийг иргэд болон олон улсад таниулах, сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Чингэлтэйн фестиваль арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.
Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Ажлын хэсгийн ахлагч П.Баянбаатар удирдан явуулж холбогдох үүрэг даалгавар өглөө.
Чингэлтэйн фестиваль 5 дугаар сарын 27-ны өдөр “ШИНЭ СЭРГЭЛТ-ЧИНГЭЛТЭЙ” уриан дор Тусгаар тогтнолын талбай, Анкарагийн нэрэмжит гудамж, Ж.Самбуугийн нэрэмжит гудамжинд болох бөгөөд энэ үеэр иргэдийн баярын жагсаал, төрийн үйлчилгээ, хоол болон бусад худалдаа үйлчилгээ, урлаг, спортын арга хэмжээ, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг хүүхэд, залуус, ахмад, гэр бүл нийт иргэдийг хамарсан амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх өргөн хүрээнд зохион байгуулагдана.