Өнөөдөр төвийн бүс, тэр дундаа Улаанбаатар хотод цас орж, цасан шуурга шуурсны улмааc авто замуудад халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүсээд байна.

2

Үүнтэй холбогдуулан холбогдох газрууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.

3

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй Тохижилт үйлчилгээ” компани тусгай зориулалтын нэг тээврийн хэрэгсэл, 3 хүний бүрэлдэхүүнтэй Өвөр гүнтийн давааны авто замын цасыг түрж,  зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх ажлыг хийж байна.

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн сурагчдын өдөр бүр хөндлөн гардаг засмал замд 152 метр газрыг тусгай хаалтыг барьж замаар зорчих сурагчдын аюулгүй зорчих бололцоог бүрдүүллээ.

3

Уг тусгай хаалт буюу замын хашлагыг 72 дугаар сургуулийн сурагчдын төлөөлөл, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд хүсэлт тавьснаар ийнхүү ажил болгон хэрэгжүүлэв.

7

Сурагчид зам хөндлөн гарахдаа эсрэг тал руу гүйх, хөдөлгөөн багатай үед шууд гарах зэрэг болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байсан юм.

5

8

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/242 тоот захирамж гаргасан. Захирамжаар нийслэлийн хэмжээнд барилга, дэд бүтэц, байгаль орчин, хот нийтийн аж ахуй, худалдаа үйлчилгээний салбарын үйл ажилагааг тус ажлын хүрээнд хамруулан норм, стандартыг мөрдүүлэн ажиллах юм.

Энэхүү хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийнхээ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд нийслэл хотын стандартыг мөрдүүлэх, хяналт, дүгнэлт хийх зорилгоор Ажлын хэсэг байгууллаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засаг даргын тамгын газрын бүх хэлтэс, тасаг оролцон энэ оны 12 дугаар сарын 15-ныг дуустал хэрэгжилтийг ханган ажиллах юм. Ажлын хэсгийн хуралдааныг Засаг даргын орлогч Д.Отгонбаатар удирдан явуулж Захирамжийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

DSC 7141

DSC 7149

DSC 7156

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо.

3

Дүүргийн ажилтан, албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.

1

Өнөөдрийн Мэдээллийн цагаар Нийгмийн сэтгэлзүйн өөрчлөлт ба боломж сэдвээр “АFА Академ”-ийн сургагч багш Ш.Амартүвшин мэдээлэл өгч ажилласанд талархал илэрхийлье.  

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 72 дугаар сургуульд Эх орончдын хүндэтгэлийн буланг байгуулж өглөө.  

1

Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат, Дайчилгааны офицер, дэд хурандаа Э.Амарбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг болон сургуулийн багш, сурагч нар оролцлоо.

2

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны "Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр" батлах тухай 200 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу дүүргийн Ерөнхий боловсролын 50, 72 дугаар сургуулиудад ийнхүү хүндэтгэлийн буланг байгуулан хүлээлгэн өглөө.

3

 

 

Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог дэмжих зорилгоор “Эртэч Чингэлтэйчүүд” аяныг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулж байна.
22
“Эртэч Чингэлтэйчүүд” аян нь 2023 оны 04 дугаар сарын 08-29-ний өдөр хүртэлх 1 сарын хугацаанд үргэлжлэх юм. Өнөөдөр Баянзүрх хайрхантай танилцах аяллаар аяныхаа нээлтийг эхлүүллээ.
Тус аяны нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүрэг дэх МАН-ын бүлгийн дарга, Төлөөлөгч П.Ядамжав, Засаг даргын орон тооны зөвлөх, Төлөөлөгч Ч.Болормаа болон дүүргийн Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, хэлтэс албадын ажилтан, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Аяныг нээж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хурлын дарга Б.Мөнхбат хэлэхдээ "Энэхүү аяныг зохион байгуулснаар бид иргэдийгээ эрүүл зөв амьдрах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, амьдралын зөв хэвшилтэй болгоход үлгэрлэн тэдэнд насан туршийн дадлыг төлөвшүүлж "Эртэч Чингэлтэйчүүд" болохын төлөө энэхүү аянд нэгдэхийг дүүргийн төр, захиргааны байгууллага, хороод, болон иргэддээ уриалж" байгаагаа илэрхийлсэн юм.
2
Мөн дүүргийн удирдлагуудаас аянд оролцогчдод Биеийн тамир спорт хороонд үнэгүй бэлтгэл сургуулилт хийх, усан бассэйнд сэлэх, дүүргийн Соёлын төвийн дугуйланд суралцах эрхийн бичгүүд, мөнгөн шагналыг гардуулсан бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Pc-Mall”, “Номин Электроникс” компаниас цахилгаан бараагаар ивээн тэтгэсэн билээ.
1
4
6
7
9
11
12
13
14
2534