Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдын ажлыг уялдааг сайжруулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор албан хаагчдын дунд нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

7

Дүүргийн Биеийн тамир спортын хороонд Тамгын газрын ажилтан албан хаагчид мөсөн талбайн буухиа , хоккейн оновчтой цохилт гэсэн 2 төрлөөр өрсөлдөж авхаалж самбаагаа сорилоо.

5

Мөсөн талбайн буухиа төрөлд:

1-р байранд: П.Баянбаатар ахлагчтай баг

2-р байранд: Б.Саруул-Од ахлагчтай баг

3-р байранд:  Б.Мөнх-Ирээдүй ахлагчтай баг

8

Хоккейн оновчтой цохилт төрөлд:

1-р байранд: Б.Нацагдорж ахлагчтай баг

2-р байранд:  Н.Энхбат ахлагчтай баг

3-р байранд: П.Баянбаатар ахлагчтай баг

9

6

Хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2023 оны 04 дүгээр сарын 08, 09-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт зохион байгуулах гэж байна.
Өргөтгөсөн худалдаа болох байршлууд:
?Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
?Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо “Далайхүү” худалдааны төвийн гадны талбай
?Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлааст 84 автобусны буудал
340173450 219192114128124 667705357270350270 n

 Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч нартай шуурхай хуралдааныг зохион байгууллаа.

12

Тус уулзалтаар СӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн болон цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг өглөө.

10

Мөн цаашид хүүхдийн сурч боловсрох, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл, аюулгүй, тохирох тоглоом хэрэглэгдэхүүнээр хангахад анхаарч ажиллахаа Засаг дарга онцоллоо.

11

 

Чингэлтэй дүүрэг төрийн өмчийн 20, төрийн бус 9 гээд  нийтдээ 29 сургуультай. Улсын 16 сургууль Чингэлтэй хайрхныхаа өврөөр налайн буйн гэр хорооллын бүсэд байрладаг. Намрын шамарга, өвлийн хүйтэн, хаврын халшрам урт өдрүүдэд нийслэл хотын маань гэр хорооллын сурагчид нийтийн автобусанд томчуудтай чихэлдэж ар, өврөөс нь зүүгдэх нь холгүй явдаг нийтлэг бэрхшээл бидэнд бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ бэрхшээлээсээ гарахаар хаа, хаанаа л анхаарч, хичээн ажиллаж буй.

7

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  “СУРГУУЛИЙН АВТОБУС” төсөл тусгалаа олсны дээр бодит байдалд биелэлээ олсоор байна.

2

Энэхүү төслийн хэрэгжилтийг Чингэлтэй дүүрэг ханган ажиллаж эхний ээлжинд зургаан сургуульд “Сургуулийн автобус” хүлээлгэн өгч багш, сурагч, эцэг эхчүүдийг баярлуулсан сайхан үйл явдал боллоо. Өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат,  Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын төлөөлөгч Ч.Болормаа нар Ерөнхий боловсролын зургаан сургуульд “Сургуулийн автобус”-ыг хүлээлгэн өглөө. Хүүхдийн автобус хүлээлгэн өгөх үйл ажиллагаа дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн гадаа талбайд болсон юм.

9

Автобус хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “Эдгээр автобусууд бол нийслэл, дүүргийн өмч биш. Сургуулийн өмчлөлд шилжиж буй хүүхдүүдийн өмч юм шүү. Сургуулийн зүгээс тогтмол арчилгаа үйлчилгээг нь хийж ажиллаарай. Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн сурагчдын төлөөллөөс сургуулийн эргэн тойрны засмал замд хашлага хийж өгөөч гэж хүсэлт ирүүлсэн. Үүнийг шийдэж 152 метр газрыг тусгай хаалт тавьж хүүхэд сурагчдын аюулгүй зорчих бололцоог бүрдүүлсэн. Цаашид та бүхнийхээ хүсэлтийг сонсож, хэрэгжүүлэхээр дүүргийн зүгээс хичээн ажиллана” гэв.

4

Сургуулийн эцэг эхийн төлөөлөл Э.Баярбат: “Хүүхдүүдийг маань эрүүл, аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган ажиллаж байгаад талархаж байна. Дүүргийн удирдлагууд энэ сайхан төслөө дүүргийн бүх сургуулиудад хэрэгжүүлэх байх. Тэгвэл эцэг эхчүүд бидний хувьд том дэмжлэг болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

1

Ийнхүү дүүргийн удирдлагуудаас 39, 49, 72, 117, 140, 149 дүгээр сургуулиуд сурагчдаа  гэр, сургуулийн хооронд айх аюулгүй зорчих цоо шинэхэн, хүүхдийн долоон автобустай боллоо. Өмнөх жилүүдэд 117, 149, 73 дугаар сургуулиудыг “Сурагч тээвэр”-ийн үйлчилгээг хүргэсэн гэдгийг нь энд дурьдахгүй өнгөрч боломгүй.

Хүүхэд бүр сургуульдаа айх аюулгүй, амар тайван, аз жаргалтай очих боломжийг нээж буйд эцэг эхчүүд баярлаж байгаагаа уг үйл явдлын үеэр илэрхийлж байлаа.

3

5

6

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийнхээ 1-24 дүгээр хорооны  Ахмадын зөвлөлийн дарга нарыг дүүргийн “Хоймор хайрхан”-д хүлээн авч уулзлаа.

3

 Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын амны зохих газарт ахмад настнуудад зориулсан Ахмадын хөгжлийн төв болон Ахмадын ордныг барьж байгуулах талаар дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл ахмадуудад дуулгаж тэдний санал бодлыг сонсов. Мөн дүүргийнхээ ахмад, өндөр настнуудад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө болон дүүрэгт хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулав.

2

Уулзалтаар Ахмадын хорооны дарга П.Төвсанаад ахмадуудаа идэвхжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосноор өнөөдрийн уулзалт халуун дотно, ажил хэрэгч болж өндөрлөлөө.

1

 Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл БНСУ-ын Парламентын гишүүн Чон Юүн Ги-ийн ажлын албаны дарга Ким Тэ Ваныг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр дүүрэгтээ хүлээн авч уулзлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨТҮГ-ын дарга Ц.Содхүү, дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Л.Цэеэрэгзэн болон албаны хүмүүс оролцлоо.
101
 
 
Уулзалтаар талууд хамтын ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлж сургалт, хөрөнгө оруулалт, дэд бүтэц гэх олон талт ажлыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ үеэрээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны дээд Салхитын аманд байрлах 660 өрхийг орон сууцжуулах ажлын саналыг дүүргээс тавьж Солонгос Улсын төлөөлөгчид газар дээр нь үзэж танилцахаар боллоо.
 
99
 100