ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэргэдэх хэлтэс, албад, хороодын удирдлага, албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
 
Сургалтаар гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан бичих, удирдах ажилтны сэтгэл зүй ба бүтээмж, албан хэрэг хөтлөлтөд анхаарах шаардлагатай асуудлаар албан хаагчдад мэдээлэл өглөө.
Уг сургалтыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Засгийн газрын референт С.Нямбаяр, “NPC&Mandal” ХХК-ын Байгууллагын сэтгэл зүйч Ц.Энхжаргал нар удирдан явууллаа.
DSC 8534
DSC 8541
 

“ЗӨВЛӨЛДӨЖ ШИЙДЬЕ” ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГАД ИДЭВХТЭЙ АЖИЛЛАСАН АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА
 
“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд идэвх гарган оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд заасан АРД ТҮМЭН ЗАСАГЛАХ эрхийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсанд хороодын Засаг дарга болон дүүргийн Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтсийн алба хаагчдад Улсын Их хурлын Дарга Г.Занданшатарын талархлыг гардууллаа.
 
Талархал гардуулах үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул нар баяр хүргэж амжилт хүслээ.
327122874 755950932469259 2226278757994264114 n
334158036 1038997100393750 9047440746040323778 n

ОЮУТАН ЦЭРГИЙН БҮРТГЭЛ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ
 
"Оюутан-цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнууд
✅ Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р дамжааны оюутан байх;
✅ Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
✅ 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
✅ Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг болно.
333986686 228129979690072 4570855225804107482 n

ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2023 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
 
✅Чингэлтэй дүүргийн Жендэрийн Салбар хорооны 2023 оны анхдугаар хурал боллоо. Хурлыг дүүргийн Жендэрийн Салбар хорооны дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дарга П.Баянбаатар хурлыг удирдан чиглүүлж явууллаа.
 
Тус хурлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 2023 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж, Салбар хорооны дарга дараах үүрэг чиглэлийг өглөө.
 
?Эрүүл мэндийн төв дээр үйл ажиллагаа явуулж буй “Эрчүүдийн кабинетыг эрчимжүүлж ажиллуулах.
?Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг түшиглэн байгуулагдсан НҮБ-ын санхүүжилтээр ашиглалтад орсон “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх.
?Жендэрийн мэдрэмжтэй байгууллагыг дүүргийн хэмжээнд шалгаруулан сурталчлах
?Жендэрийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлыг иргэд, олон нийтэд хүртээмжтэй зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
334097823 751391906548260 8515373504838431953 n
334109085 221115993654813 7795753014812222085 n
 

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХААР ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
 
Хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэн нөөцөлсөн махыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн худалдана.
 
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Татварын ерөнхий газартай хамтран И-баримт олгох, пос терминал буюу кассын машины системийн хөгжүүлэлт, цахим төлбөрийн системд мэдээллийг цаг хугацаанд нь илгээх талаар нөөцийн мах худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдэд мэдээлэл өгч санал солилцлоо.
 
Дүүргийн 1-24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 50 аж ахуйн нэгжид бэлтгэн нийлүүлэгч 3 компани нөөцийн мах нийлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
333972133 1217084325576671 7170551093999655038 n
334001681 220332593706268 7943558048103118005 n

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс “Архив, албан хэрэг хөтлөлт, Edoc нэгдсэн системийн ашиглалт, анхаарах асуудлууд” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 1-24 хороо, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, сургууль, цэцэрлэгийн Архив, бичиг хэрэг хариуцсан албан хаагчдыг мэргэжил арга зүйн зөвлөмж өгч санал солилцлоо.
333921611 708032600971083 4430763213393795322 n
334096181 223974896692897 548088004032982921 n