Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо нь 1992 онд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооноос тусгаарлагдаж байгуулагдсан. Нийт  0-18 насны  3196 хүүхэд, ахмад-1012, ахмад дайчин-2, гавьяат цолтон-12, хүндэт донор-4, алдарт эхийн одонт-278, орон сууцны хөнгөлөлт эдэлдэг-11 ахмад оршин сууж байна. Хорооны нутаг дэвсгэрт НДХ, НХҮХ, Төр засгийн үйлчилгээний автобааз, ТОСК, 74, 108 дугаар цэцэрлэг, 50 дугаар сургууль, СУИС, ЭМН-ийн 2 дугаар төв, ОСНААУГ зэрэг  төрийн болон төрийн бус 185 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг.       

  • 7  га газар нутагтай
  • 12 хэсэгтэй, 2532 өрхтэй
  • 9645 хүн амтай

13

Төрийн албаны ажилд оршиж буй шат дамжлага, хүнд суртал, чирэгдэл, хээл хахуулгүй, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдийн эрх ашигт нийцүүлэн, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллах эрхэм зорилготой.

Тус хорооны Засаг даргаар Э.Ачбаяр, Зохион байгуулагч М.Далайсүрэн, Нийгмийн ажилтан С.Буянхишиг, Халамжийн ажилтан Л.Гэрэлсайхан, Улсын бүртгэгч Б.Мягмарсүрэн, Ахмадын хорооны дарга Л.Бямбажав, Хэсгийн байцаагч Б.Батзаяа, Олон нийтийн байцаагч О.Цэгмид, хэсгийн ахлагч Б.Цээпил, Ч.Ядамжав, Д.Нансалгарьд, Б.Баярлхам, С.Баянжаргал, Б.Доржбаатар, Х.Даваасүрэн, О.Оюунчулуун, Б.Туяа, Ц.Саранцацрал, Д.Одсүрэн  нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Баянбүрд тойргийн урд Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн зүүн талд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны байр болон Өрхийн эрүүл мэндийн төвд байрлаж байна.

Facebook link: https://www.facebook.com/6khoroo

Иргэдийн групп: https://www.facebook.com/groups/523160141734893


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

14

Эрдэнэхүүгийн Ачбаяр  2010 онд Гурван Тамир Бүрэн дунд сургууль,
2014 онд  ХИС харьяа Билиг дээд сургуулийг эрх зүйч  баклавраар тус тус төгссөн. англи, турк хэлтэй.


Ажлын туршлага:

2015 Архангай аймгийн Прокурорын газар
2015  Баянзүрх дүүргийн Прокурорын газар
2016 Нийслэлийн Прокурорын газар
2017 Улсын Ерөнхий Прокурорын газар
2019 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар
2019 ГХОХХК-д хуулийн зөвлөх
2020 ЧД-ийн МАН хороонд улс төрийн ажилтан
2020 УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах
2021 оноос  ЧД-ийн 6 хорооны Засаг дарга