Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны А/260 дугаар захирамжаар дүүргийн харьяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, ажлын хэсгийн ахлагч П.Баянбаатар удирдан явуулж, хуралд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн болон хороодын Засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгч нар, холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

Ажлын хэсгийн хурлаар хороодын Засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт нэгдсэн мэдээллийг өгч, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгсөн юм.