Өнгөрсөн онд Чингэлтэй дүүрэг камерын хяналтын нэгдсэн төвийг ашиглалтад оруулж дүүргийн 1 дүгээр хороог Ногоон бүс болгон зарласан. Тэгвэл өнөөдөр камерын хяналтын нэгдсэн төвд 3 хороог бүрэн хамруулж 117 цэгт 296 камерыг байрлуулан ашиглалтад оруулаад байна.

DSC 2193

Чингэлтэй дүүргийн 1,2,3 хороо Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх нийт 51.7 га талбай бүхий нутаг дэвсгэр камерын бүрэн хяналтанд орж “Ногоон бүс” болсноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн тэргүүн туршлага болохуйц ажил болжээ.

DSC 2202

Мөн төслийн хүрээнд теле хяналтын нэгдсэн төвөөс гадна дүүргийн Цагдаагийн газрын дарга, хороодын хэсгийн байцаагч нар ажлын өрөөнөөс өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн камерыг бүрэн хянаж үйл ажиллагаандаа ашиглах боломжтой юм. “Камерын нэгдсэн төв, “Ногоон бүс”-ийг байгуулах нь зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, амьдралын зөв дадал хэвшилтэй байхад хяналт тавих ач холбогдолтой юм.

DSC 2206

Цаашид Чингэлтэй дүүргийн бүх хороог “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна.

DSC 2213