Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролы сургуулиудын 1-5-р ангийн сурагч, бага ангийн багш нарын дунд зохион байгуулагддаг “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадам 9 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

1-5-р ангийн 10 сурагч 2 багштай баг болон оролцож:

1-р анги

108 шагайгаар 10 минутад Алаг мэлхий өрж тайлбарлав. Энэ төрөлд 24, 50, 72, 138 -р сургуулийн бяцхан сурагчид
2-р анги

Шагай няслах төрөлд 24, 17, 49, 39, 149-р сургуулийн сурагчид хөндөхгүй, алдаагүй зөв цэвэр хамгийн олон шагай нясалсан бол
3-р анги

Шагай шүүрэх төрөлд 57, 138, 145, 50, 17, 72 сургуулийн сурагчид хамгийн олон шагай шүүрч
4-р анги

Алтан хонх төрөлд 49, 72, 149 -р сургуулийн сурагчид олон асуултад зөв хариулж
5-р анги

Бүтээлийн төрөлд монгол ёс заншилтай холбоотой 5 сэдвээс сугалж 30 минутад 2 багш 2 сурагч бүтээл хийн тайлбарлаж 138, 145, 37, 49, 72, 39 сургуулиуд хамгийн өндөр оноог авсан байна.
Гэрийн даалгаврын үнэлгээнд Монгол ёс заншлын өргөө байгуулан хичээлийн агуулгад үндэсний ёс заншил, уламжлалт аж төрөх ёс, өв соёлоо сурталчилсан сургалт хийсэн байдал,  багуудын Мэндчилгээ, МААЗ-ын үлгэрээр жүжигчилсэн тоглолт тоглож оноогоо ахиулсаар багийн нийлбэр дүнгээр

1-р байранд Т.Мядагмаа сургалтын менежертэй 72-р сургуулийн “Монгол гоёо” баг Өргөмжлөл 1 000 000 төгрөг
2-р байранд Ж.Ганчимэг сургалтын менежертэй 149-р сургуулийн “Монгол бахархал” баг Өргөмжлөл 800 000 төгрөг
3-р байранд Б.Ганцэцэг сургалтын менежертэй 50-р сургуулийн “Ерөөлт Монгол” баг Өргөмжлөл 500 000 төгрөг
Тусгай байранд Д.Хишгээ сургалтын менежертэй 49-р сургуулийн “Хөх толботон” баг, А.Амаржаргал сургалтын менежертэй 17-р сургуулийн “Монгол омогшил” баг эзлэн тус бүр Өргөмжлөл 250000 төгрөгөөр шагнуулав. Тэмцээнийг ивээн тэтгэсэн ЧД-ийн ЗДТГ-таа баярлалаа.
Цаашид нийслэлийн тэмцээнд оролцох эхний хоёр сургуульдаа амжилт хүсье. 

viber image 2024 02 27 08 47 54 343

viber image 2024 02 27 08 47 55 860

viber image 2024 02 27 08 47 57 046

viber image 2024 02 27 08 47 58 118

viber image 2024 02 27 08 48 00 569

viber image 2024 02 27 08 48 01 810

viber image 2024 02 27 08 48 04 200

viber image 2024 02 27 08 48 05 279

viber image 2024 02 27 08 48 06 341

viber image 2024 02 27 08 48 07 532

viber image 2024 02 27 08 48 08 488

 

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс хамтран дүүргийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудад 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа Бага ангийн залуу багш нарын дунд "Ур чадвар"-ын уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

Эхний шатанд Ерөнхий боловсролын сургууль тус бүрд багш нараа шалгаруулсан ба хоёрдугаар шатанд шалгарсан багш нар судлагдахуунаа сугалж бэлтгэн 2 бүс болон хичээлээ зааж, шалгарсан 6 багш 3 дугаар шатанд өрсөлдлөө.

Гуравдугаар шатанд шалгарсан багш нар хичээл бэлтгэн заахаас гадна Цэвэр сайхан бичиг, Алдаагүй зөв бичих чадвар зэргээр өрсөлдөнөөс
24 дүгээр сургуулийн багш А.Даваа 1-р байр,
50 дугаар сургуулийн багш Д.Оюунбилэг 2-р байр,
57 дугаар сургуулийн багш Т.Түмэнбаяр 3-р байр тус тус эзэллээ.

viber image 2024 02 26 13 13 56 695

viber image 2024 02 26 13 13 57 688

viber image 2024 02 26 13 14 00 507

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Боловсролын хэлтсээс “Монголын Чинад мэдрэхүй утга зохиол”-ын нэгдэл холбоотой хамтран Монголын орчин цагийн утга зохиол, яруу найргийг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Чингэлтэй дүүргийн өсвөрийн найрагчдын “Хүрэл тулга-2024” наадмыг амжилттай зохион байгууллаа.

Тус наадамд Чингэлтэй дүүргийн нийт 14 сургуулийн 6-12 дугаар ангийн 78 өсвөрийн яруу найрагч сурагчид оролцож, шүүгчээр Утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор Г. Батсуурь, Монголын Урчуудын Эвлэлийн шангалт зураач, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Амархүү, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Д.Мандал, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, сэтгүүлч Л.Дашдорж нар ажиллалаа.

“Хүрэл тулга-2024” наадмын шалгаруулалтаар:

Дунд нас:
Тэргүүн байр -72-р сургуулийн 8А ангийн сурагч Г.Номин- Эрдэнэ
Дэд байр- 72-р сургуулийн 8Д ангийн сурагч Э.Ариунзаяа
Гутгаар байр- 72-р сургуулийн 6В ангийн сурагч Н.Наранбат
Тусгай байр – 23-р сургуулийн 9В ангийн сурагч Н.Мөнгөнболор
Тусгай байр -24-р сургуулийн 9А ангийн сурагч Т.Мөнхжин

Ахлах нас
Тэргүүн байр - Бадмаараг сургуулийн 12Г ангийн сурагч Э.Ганболор

Дэд байр - Бадмаараг сургуулийн 11В ангийн сурагч У.Энхрийлэн
Гутгаар байр -72-р сургуулийн 12В ангийн сурагч А.Жамьянцагаан
Тусгай байр – 72-р сургуулийн 12Б ангийн сурагч Н.Сэргэлэн
Тусгай байр – 72-р сургуулийн 12 Б ангийн сурагч Д.Цасанчимэг

Нийлбэр оноогоор
Тэргүүн байр - Л.Мөнгөнцоож багштай 72-р сургууль
Дэд байр - Энхчимэг багштай Бадмаараг ахлах сургууль
Гутгаар байр- Г.Алтантуяа багштай 61-р сургуулиуд тус тус шалгарлаа.

viber image 2024 02 26 13 05 22 828

viber image 2024 02 26 13 05 23 504

viber image 2024 02 26 13 05 23 148

viber image 2024 02 26 13 05 23 817

Хүн амын хаврын улирлын хэрэгцээнд бэлтгэн нөөцөлсөн махыг худалдан борлуулах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүнсний аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйн шаадлага хангах зэрэг нөөцийн мах худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдэд холбогдох мэдээллийг өгч, санал солилцов.

Дүүргийн 1-24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 37 аж ахуйн нэгж нөөцийн мах худалдан борлуулна. 

viber image 2024 02 26 11 13 17 544

viber image 2024 02 26 11 13 18 701

viber image 2024 02 26 11 13 19 678

Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тэмцээний ёслолын үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн оролцож, тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээн дүүргийн 49 дүгээр сургууль дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд 17 сургуулийн 497 тамирчид оролцож байна.

Тус тэмцээн дүүргийн иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Олимпизмын талаар мэдлэг мэдээлэл олгож, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор, дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн Өсвөрийн шигшээ багт тамирчин шалгаруулж авах зорилготой юм.

Тэмцээн бага, дунд, ахлах насны ангиллаар явагдаж аваргуудаа тодрууллаа.

DSC 2536

DSC 2540

DSC 2545

DSC 2550

DSC 2557

DSC 2560

DSC 2561

DSC 2585

DSC 2593

DSC 2600

DSC 2622

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн өнөөдөр зарим хороодод ажиллалаа. Тухайлбал дүүргийн 24, 19, 18, 17, 14, 13 дугаар хороодод ажиллаж нөхцөл байдлыг сонслоо.

Чингэлтэй дүүрэг нь 24 хороотойгоос 6 хороо байшин хороо, бусад 18 хороо гэр хороололд хамаардаг. Тиймээс тулгамдаж буй асуудал харилцан адилгүй. Алслагдсан буюу зуслангийн бүсийн хороодын нутаг дэвсгэрт мал, адуу орж ирэх, цаг агаар дулаарсантай холбоотой халиа тошин үүсэх, нэмэгдэл эрсдэл байгааг дуулгалаа.

Мөн хороодын нутаг дэвсгэрт цас цэвэрлэгээг зохион байгуулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх тал дээр анхаарч ажиллахыг Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн үүрэг болголоо.

fin 3

fin 20

fin 28

fin 40

fin 51

fin 54

fin 57

fin 61

fin 62

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан бидний бахархал арга хэмжээ, Монгол Улсын Засгийн газрын “Хүүхэд, залууст эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан “Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчидтай явуулах хичээлийн агуулга, дараалал”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар “Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдад “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд хичээл заах офицеруудын хуваарь”-ийг батлуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын бие бүрэлдэхүүний сургалтын хөдөлгөөнт бүлэг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад "Эх оронч үзэл төлөвшил ба үндэсний бахархал" сургалт зохион байгуулж байна.

Одоогоор дүүргийн ерөнхий боловсролын 5, 24,37,39,50,57,72, Олонлог ЭГЗЭ сургуулиудын 911 сурагчдад уг сургалтыг ороод байна.

viber image 2024 02 23 17 02 42 213

viber image 2024 02 23 17 02 44 063

viber image 2024 02 23 17 02 44 938

viber image 2024 02 23 17 02 45 860

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн дүүргийн 1-6 дугаар хорооны Засаг дарга болон ажлын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Дүүргийн төвийн хороодод тулгамдаж байгаа асуудал, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонслоо. Цаашид хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, төвийн хороодын зам талбай, цас цэвэрлэгээний ажилд анхаарах тал дээр үүрг чиглэл өглөө.

viber image 2024 02 23 10 30 43 966

viber image 2024 02 23 10 30 41 021

viber image 2024 02 23 10 30 41 982

viber image 2024 02 23 10 30 43 112

 

Not published yet

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх заалт, дүүргийн архивын сан хөмрөгийг 2022-2026 онд нөхөн бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийн жагсаалтын дагуу энэ онд төрийн архивын сан хөмрөгт 36 байгууллага нөхөн баяжилт хийх юм.

Тиймээс дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтэс Архивын ерөнхий газартай хамтран “Байгууллагын архивын дэргэдэх БНШК-ын үйл ажиллагаа, Төрийн архивд баримт шилжүүлэх арга зүй” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс болон ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын Архив, бичиг хэрэг хариуцсан албан хаагчид, дүүргийн 1-19 дүгээр хороодын Зохион байгуулагч нар хамрагдлаа.

viber image 2024 02 22 09 48 58 220

viber image 2024 02 22 09 48 59 503

viber image 2024 02 22 09 49 00 711

viber image 2024 02 22 09 49 01 773

viber image 2024 02 22 09 49 02 936

 

Not published yet

Дотоод аудитын удирдлагын мэдээллийн нэгдсэн системд мэдээлэл хэрхэн оруулах талаар Чингэлтэй дүүргийн Дотоод аудитын албанаас 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын төсвийн шууд захирагч болон нягтлан бодогч нарт сургалт зохион байгууллаа.

Дотоод аудит цахим программд шилжсэнээрээ оршин байгаа аливаа алдаа зөрчлүүдийг олж илрүүлэн тайлагнахаас гадна байгууллагын засаглах ба гүйцэтгэх удирдлагын эрх мэдэл, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрдүүлсэн байдал, тулгарч буй эсхүл болзошгүй эрсдэлийг зохистой удирдаж байгаа эсэх, дотоод хяналтын тогтолцоог оновчтой бүрдүүлсэн эсэхийг тодорхойлж, бодит үнэлэлт дүгнэлт өгч аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж боломжтой боллоо.

viber image 2024 02 19 14 26 54 576

viber image 2024 02 19 14 26 55 640

viber image 2024 02 19 14 26 56 583

viber image 2024 02 19 14 26 57 416

viber image 2024 02 19 14 26 58 220

 

 

Not published yet

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Гомбожав, Хуульч, багш Н.Алтангэрэл нартай хамтран “МЭДЬЕ, СОНСЪЁ, СЭРГИЙЛЬЕ” сэдвийн хүрээнд Ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургуулийн ахлах ангийн 9-12 ангийн 250 гаруй сурагчдад сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар Зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, унадаг дугуй, мотоцикл, скутер, цахилгаан дугуйн хэрэглээ, зам тээврийн осол хэргийн шалтгаан нөхцөл, Хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэр түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сэрэмжүүллэг хүргэлээ. 

viber image 2024 02 20 14 47 14 911

viber image 2024 02 20 14 47 27 245

viber image 2024 02 20 14 47 29 481

viber image 2024 02 20 14 47 33 006

viber image 2024 02 20 14 47 37 502

Төрийн албаны зөвлөлөөс Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хорооны дараах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

Д/д

Дотоод нэгж

Албан тушаалын нэр

Ангилал, зэрэглэл

1

6 дугаар хороо

Нийгмийн ажилтан

ТЗ-9

2

9 дүгээр хороо

Нийгмийн ажилтан

ТЗ-9

3

10 дугаар хороо

Нийгмийн ажилтан

ТЗ-9

4

11 дүгээр хороо

Нийгмийн ажилтан

ТЗ-9

5

17 дугаар хороо

Нийгмийн ажилтан

ТЗ-9

6

20 дугаар хороо

Нийгмийн ажилтан

ТЗ-9

7

21 дүгээр хороо

Нийгмийн ажилтан

ТЗ-9

8

22 дугаар хороо

Нийгмийн ажилтан

ТЗ-9

9

23 дугаар хороо

Нийгмийн ажилтан

ТЗ-9

10

12 дугаар хороо

Зохион байгуулагч

ТЗ-9

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорх линкээр бүртгүүлнэ үү.

 

https://hh.csc.gov.mn/view/139ffc14-d925-4fc1-96b1-bab093e9d941