Хүүхдийг зодож шийтэхгүй өдрийг угтан зохион байгуулсан уралдааны шагнал гардууллаа.Хүүхдийг зодож шийтэхгүй өдрийг угтан зохион байгуулсан уралдааны шагнал гардууллаа. Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдөр тохиодог бөгөөд Чингэлтэй дүүрэг энэхүү өдрийг угтан дүүргийн хэмжээнд хүүхдийг зодож шийтгэхгүй байх, хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Шийтгэл бол шийдэл биш” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Аяны хүрээнд энэ жил хүүхэд, багш, эцэг эхчүүдэд чиглэсэн олон талт нөлөөллийн ажлууд, олон нийтийн сүлжээ, цахим орчноор дамжуулан эерэг нөлөөллийн арга хэмжээ, уралдаан тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд эдгээр тэмцээн уралдаануудад амжилттай оролцож шагналт байранд шалгарсан оролцогчдод өнөөдөр шагналыг гардууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Х.Азбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар нар оролцлоо. “Миний гэр бүлийн нэг өдөр” сэдэвт влог бичлэгийн уралдаанд: ✓ Гутгаар байр- О
Чингэлтэй Дүүрэг Сайн дурын залуусын нийгмийн оролцоог дэмжиж хамтран ажиллалаа.ЧД Сайн дурын залуусын нийгмийн оролцоог дэмжиж хамтран ажиллалаа
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛААМонгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар танилцуулж, санал солилцлоо. Уулзалтын үеэр “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг тус дүүргийн Чингэлтэй нэгдсэн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ
2026 оны ээлжит цэрэг татлагын бэлтгэл ажлын семинар зохион байгуулагдлааингэлтэй дүүргийн Цэргийн татлагын товчооноос 2026 оны ээлжит цэрэг татлагыг зохион байгуулахтай холбогдуулан хороодын Засаг дарга нар болон зохион байгуулагчдад зориулсан семинарыг зохион байгууллаа. Семинарын үеэр цэрэг татлагыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, холбогдох хууль, журам, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл танилцуулав
Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллооЧингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: - Газар чөлөөлөлтийн ажилтай холбоотой ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлэх - Хаврын улирал эхэлж буйтай холбогдуулан ногоон байгууламжийн арчилгаа, талбайн цэгцлэлтийг сайжруулах - Дүүргийн камерын хяналтын дэд төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх - Мөсөн барилга, байгууламжийг буулгаж, орчны цэвэрлэгээг зохион байгуулах Мөн дүүргийн зүгээс холбогдох алба хэлтэс болон хороодын Засаг дарга нарт дараах чиглэлийг өгөв
“Нарны илч” төслийн ногоон өрхийн бодит үр дүнтэй танилцлааЗасаг дарга Н.Мандуул, менежер Д.Уянга нар дүүргийн ногоон өрхийн нэг, 13-р хорооны иргэн Ц.Даваажавынд зочилж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний бодит үр дүнтэй танилцлаа. Хаврын тэргүүн сар эхэлж, дулааны улирал наашилж буй ч шөнөдөө -25 хэмийн хүйтэн хонож байна. Ийм жавартай шөнө Ц.Даваажавынх +25 хэмийн дулаан, тохилог орчинд амар тайван амьдарч буй
"Сайн" картыг хэрэглээнээс хаснаГуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн түлш худалдан авахад ашигладаг "Сайн" картыг хэрэглээнээс хасна Иргэд та бүхэн Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ худалдан авдаг системд шилжинэ
Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдлаа"Ирээдүйн Аваргууд-2" өсвөр үеийн Үндэсний бөхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2026 оны 02 дугаар сарын 11-13-ны өдөр Дорноговь аймгийн Замын үүд суманд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 9-19 насны насны ангиллд 28 байгууллагын 189 өсвөрийн бөхчүүд тойргийн журмаар хүч сорин өрсөлдсөнөөс 10, 12 насны ангилалд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчин Г. Цогт Өлзийрагчаа, Г

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III байр.
Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн С.Золжаргал Утас: 7777-1992