Чингэлтэйн Мэдээ
Дүүргийн сурагчид хоёрдугаар сарын 17-ноос усан спортоор хичээллэж эхэлнэ
2025-2-3

Энэ сарын 18-наас эхлээд дүүргийн сурагчдыг усан спортын анхан шатны сургалтад хамруулна. Өдөрт 4 ээлж, нэг ээлжинд 25 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2025-1-29

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА   Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дүүргийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн, дүүргийн харьяа хэлтэс албадын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.   Хуралдааны эхэнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Х.Азбаяр Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт  зааснаар дүүргийн 1-24 дүгээр хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа талаар танилцууллаа.   Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт тусгагдсан Хүүхэд хөгжлийн цогцолборыг өргөжүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн зуслан барих ажлыг эрчимжүүлж 2025 онд шав тавьж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх саналтай байгаа талаар Хүүхэд хөгжлийн цогцолборын дарга Б.Болортунгалаг танилцуулсан юм.   Түүнчлэн зөвлөлийн хуралдаанд дүүргийн харьяа хэлтэс, албадын дарга нар хэлэлцэгдэх асуудлуудын дарааллын дагуу асуудлаа танилцуулж, хэрэгжүүлж болох ажлын талаар саналаа хэллээ.   Дүүргийн Засаг дарга Н.Мандуул цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцсан алба хэлтсийн дарга нарт үүрэг даалгавар өглөө.   Тухайлбал, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн ойр орчим, төвийн хороодын гарц орцны асуудал, гэр хорооллын худгийн ойр орчныг тохижуулах ажлын хэсэг байгуулагдсан

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2025-1-21

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж дүүргийн Засаг даргын орлогч  З.Бямбажав удирдан явууллаа. Зөвлөгөөний эхэнд өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Э.Буян-Өлзий танилцууллаа. Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийт удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

ИРЭХ САРААС ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ, ДУНД АНГИЙН СУРАГЧДЫГ УСАН СПОРТООР ХИЧЭЭЛЛҮҮЛНЭ
2025-1-17

Чингэлтэй дүүргийн нийт ЕБС-ийн сурагчдыг усан спортоор хичээллүүлэх зохион байгуулалтыг ирэх сараас хийх гэж байна.

Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
2025-1-13

Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байснаас 9 сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа. Харин 2025 онд 9 төсөл нэмэгдэж, нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Дүүргийн онцгой комиссын удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллаа
2024-12-10

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүнийг хамруулан “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах албадын удирдлагын гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа”  сэдэвт сургалтыг  2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Багануур дүүрэг дэх 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дуусаж, техникийн комисс ажиллалаа
2024-12-4

Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтын ажил дууслаа. Тус станцын барилгын ажлыг есдүгээр сарын 6-ны өдөр эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн

Нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шилжүүлнэ
2024-12-3

2025 онд нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шилжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлана. Ирэх жилийн галлагааны улирал гэхэд эдгээр айлыг газын хэрэглээнд шилжүүлж чадвал жил бүр энэ тоогоор орон сууцжуулах төлөвлөгөөнд ороогүй айлуудыг газын хэрэглээнд шилжүүлнэ

Эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
2024-11-8

Үүнээс “Эрт илрүүлэг оношилгооны төв”-ийн барилгын ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-8

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэйн Мэдээ


Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.