ЧД 5 ДУГААР ХОРООНД 240 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ 108 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛООЧД 5 дугаар хороонд 240 хүүхдийн багтаамжтай 108 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Барилгын насжилт хэтэрсэн 108 дугаар цэцэрлэгийг дахин төлөвлөлтөд хамруулж, стандартад нийцүүлэн шинэчлэн засварлалаа
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛААЧингэлтэй дүүргийн 2026 оны төсөв батлагдлаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар 2026 оны төсвийг баталж, дэд бүтэц, байгаль орчин, нийгмийн үйлчилгээ, иргэдийн амьжиргааг дэмжих олон чухал ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. - Дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжинэ. Ирэх онд дүүргийн хэмжээнд дэд бүтэц, шугам сүлжээний 12 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Үүний хүрээнд 14-р хороонд байрлах Эрт илрүүлэг, оношилгооны төв зэрэг 6 барилгыг дулаан хангамжид холбох асуудал бүрэн шийдэгдэнэ. - Агаар орчны, бохирдлыг бууруулахад манлайлж ажиллана. “Дулаалга” аяны хүрээнд айл өрхийг дулаалах, цонх хаалганы дулаан алдагдлыг бууруулах, газ борлуулалт, баллон цэнэглэх төв байгуулах, орчны тохижилт хийхээр төлөвлөжээ
БАЙШИН, СУУЦАА ХАМТРАН ДУЛААЛСАН АЙЛ ӨРХҮҮДЭД "ДУЛААН ӨРХ" БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА.Байшин, сууцаа хамтран дулаалсан айл өрхүүдэд "Дулаан өрх" батламж гардууллаа. Чингэлтэйчүүд энэ онд утааны эсрэг шийдлийг хамтдаа олохоор "Дулаалъя" аянаа эхлүүлсэн билээ. Утаа орчны бохирдлыг бууруулахын тулд хамгийн эхэнд байшин, сууцын дулаан алдагдлыг бууруулах нь богино хугацаанд авч болох үр дүнтэй шийдэл гэж үзсэн. Энэ хүрээнд ШУТИС-ийн судлаачид, барилгын зөвлөх мэргэжилтнүүд болон олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа туршилт хийн "Дулаалъя" төслийн гарын авлагатай болж, өөрсдийн гэсэн аргачлалыг бий болголоо. Төслийн үр дүнд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 3078 байшин сууцыг иргэдтэйгээ хамтран дулаалж, эрчим хүч түлшний хэмнэлттэй ногоон бүстэй болох бэлтгэл ажил хангагдлаа. Өнөөдөр Засаг дарга Н.Мандуул төслийн үр дүнгээ иргэдтэйгээ дүгнэж, байшин, сууцаа дулаалсан айл өрхөд "Дулаан өрх" батламж гардуулав
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛААЧингэлтэй дүүргийн 2026 оны төсөв батлагдлаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар 2026 оны төсвийг баталж, дэд бүтэц, байгаль орчин, нийгмийн үйлчилгээ, иргэдийн амьжиргааг дэмжих олон чухал ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. - Дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжинэ. Ирэх онд дүүргийн хэмжээнд дэд бүтэц, шугам сүлжээний 12 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Үүний хүрээнд 14-р хороонд байрлах Эрт илрүүлэг, оношилгооны төв зэрэг 6 барилгыг дулаан хангамжид холбох асуудал бүрэн шийдэгдэнэ. - Агаар орчны, бохирдлыг бууруулахад манлайлж ажиллана. “Дулаалга” аяны хүрээнд айл өрхийг дулаалах, цонх хаалганы дулаан алдагдлыг бууруулах, газ борлуулалт, баллон цэнэглэх төв байгуулах, орчны тохижилт хийхээр төлөвлөжээ
ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООГООР ХЭЛЭЛЦЛЭЭДүүргийн 2026 оны төсвийн төслийг Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороогоор хэлэлцлээ. Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа: - Өмнөх онуудад эхлүүлсэн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ - Дулааны эх үүсвэрийг шинэчлэх, - Зам, замын байгууламж, авто замын аюулгүй байдлыг сайжруулах, - Боловсрол, эрүүл мэндийн байгууллагын аюулгүй орчныг сайжруулах, - Ахмад, хүүхэд, залуучууд зэрэг бүлэг тус бүрд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх, - Ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэх гэсэн зургаан бодлого чиглэлийг баримталжээ. Ирэх оны төсвийн орлогыг энэ оноос 80.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тооцжээ
АХМАДЫН ХОККЕЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ШАРЫН ГОЛ-1 ТҮРҮҮЛЭВМонголын хоккейн холбооны 2025–2026 оны төлөвлөгөөт тэмцээн болох дүүргийн Засаг даргын нэрэмжит +40 насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд БРОДЕРС, БУГАНТ, ХАНГАРЬД, ДАРХАН-ЭРЧИМ, ШАРЫН ГОЛ-1, ШАРЫН ГОЛ-2, НОМАДС зэрэг долоон баг өрсөлдөв. Энэхүү тэмцээний аваргын алтан медаль, цомын эзнээр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын шайбатай хоккейн холбооны Б. Мөнхтогтох дасгалжуулагчтай, Д
ЕБС-УУДЫН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААЕБС-уудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах сургалт зохион байгууллаа. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний бүх шатанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдал, чанарын хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд ЗДТГ-ын ХХҮХ, Боловсролын хэлтэс, ШУТИС-тай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад зориулсан сургалт зохион байгууллаа. 2025 оны 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 11-ний хооронд 66 сургалтын байгууллагад хийсэн хяналт шалгалтаар • Орон тооны бус хяналтын зөвлөлийг байгуулаагүй • Хяналт, хэрэгжилтийн төлөвлөгөөгүй • Шим тэжээлийн мэдлэг олгох төлөвлөгөө байхгүй • Хүүхдийг хооллохын өмнө гар угаалгах, халдваргүйжүүлэх заалтын хэрэгжилт хангалтгүй • Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах горим мөрдөхгүй, хөргөгч, хөлдөөгч, агуулахад ангилан байршуулдаггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн. Иймд дээрх зөрчил, дутагдлыг бууруулах, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль болон холбогдох хууль, тогтоомж, журмын хэрэгжилт, сургуулийн хоол үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл өгч, мэргэжил–арга зүйн зөвлөгөө өгөв
Чингэлтэйн ахмадууд 2028 арга хэмжээ
Соёлтой иргэн 2028 арга хэмжээ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллааЧингэлтэй дүүрэгт зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн бүсийн автобусны буудлуудад иргэдийн тав тухыг хангасан шилэн саравч суурилуулах ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Тус дүүргийн зуслангийн чиглэлд зорчиж буй иргэдийн хувьд бороо, салхи, наранд өртөлгүйгээр автобус хүлээх боломж бүрдэж байгаа нь энэ ажлын хамгийн том давуу тал юм. Шинэчилсэн саравч бүхий буудлууд нь орчин үеийн загвар дизайнтай, ил тод байдлаараа орчны харагдах байдлыг сайжруулж, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн цаашид Чингэлтэй дүүрэгт автобусны дулаан зогсоолуудыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг албаныхан онцолж байна
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийвАгаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийвАгаарын бохирдлыг бууруулах, дулааны хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилтын хүрээнд дүүргийн 117-р сургуулийн уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай уулзалт хийлээ.Уулзалтаар одоо ашиглагдаж буй уурын зуухны техникийн байдал, шинэ шийдлээр солих шаардлага, хэрэгжүүлэх арга зам, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар хэлэлцэв
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо жишиг ногоон хороо болноЧингэлтэй дүүргийн 13 дугаар хороо жишиг ногоон хороо болно Чингэлтэй дүүргээс хэрэгжүүлж буй гэр хорооллын бүсийг моджуулах, хороодыг ногоон байгууламжтай болгох аяныг дүүргийн 13 дугаар хорооноос эхэллээ. Аяны хүрээнд Хайлааст орчим буюу 13 дугаар хорооны айл өрх бүр хашаандаа 5 ширхэг мод тарьж ойр орчмын гудамж талбайд моджуулалт хийсэн юм. Энэ удаад тарьж буй “Шинжаан Улиас” нь хөвөн үүсгэдэггүй, хурдан ургадаг, хөрсний нөхцөлд тэсвэртэй гэх мэт олон давуу талтай мод бөгөөд гэр хорооллын бүсэд тохиромжтой юм. Мод тарих аргачлал, арчилгааны зөвлөмжийг Монгол Улсын туршлагатай ойн инженер Б.Чимид иргэдэд газар дээр нь өгч, модыг зөв суулгах, арчлах, ургуулах талаар бодит сургалт, зөвлөгөө өгөн ажиллаж байна. Мод тарих аянд нэгдсэн 13 дугаар хорооны оршин суугч энэ талаар “Өмнө нь хашаа маань нүцгэн, тоос шороотой байдаг байсан

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III байр.
Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн С.Золжаргал Утас: 7777-1992