Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл БНСУ-ын Парламентын гишүүн Чон Юүн Ги-ийн ажлын албаны дарга Ким Тэ Ваныг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр дүүрэгтээ хүлээн авч уулзлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨТҮГ-ын дарга Ц.Содхүү, дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Л.Цэеэрэгзэн болон албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтаар талууд хамтын ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлж сургалт, хөрөнгө оруулалт, дэд бүтэц гэх олон талт ажлыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ үеэрээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны дээд Салхитын аманд байрлах 660 өрхийг орон сууцжуулах ажлын саналыг дүүргээс тавьж Солонгос Улсын төлөөлөгчид газар дээр нь үзэж танилцахаар боллоо.



Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв