Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийнхээ 1-24 дүгээр хорооны Ахмадын зөвлөлийн дарга нарыг дүүргийн “Хоймор хайрхан”-д хүлээн авч уулзлаа.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын амны зохих газарт ахмад настнуудад зориулсан Ахмадын хөгжлийн төв болон Ахмадын ордныг барьж байгуулах талаар дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл ахмадуудад дуулгаж тэдний санал бодлыг сонсов. Мөн дүүргийнхээ ахмад, өндөр настнуудад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө болон дүүрэгт хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулав.

Уулзалтаар Ахмадын хорооны дарга П.Төвсанаад ахмадуудаа идэвхжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосноор өнөөдрийн уулзалт халуун дотно, ажил хэрэгч болж өндөрлөлөө.


Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв