Чингэлтэй дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдааныг өнөөдөр Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд зохион байгууллаа. Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар удирдан явуулав.

Европын холбооны санхүүжилтээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд гэмт хэрэг, зөрчилд холбогдогч, хохирогч хүүхдэд үзүүлэх кейс менежментийг сайжруулах ментор хөтөлбөрт хамрагдах хоёр дүүргийн нэгээр Чингэлтэй дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо сонгогдсоныг мэдэгдлээ.

Тус “Ментор хөтөлбөр” нь 2023 оныг дуустал 2 дүүрэг, 11 аймагт хэрэгжих бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон хохирогч хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрчимжүүлэх ач холбогдолтой болж байгаа юм.




Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв