ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

1

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” зохион байгуулагдсан.

Тус форумын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 14, 18 дугаар хороодод хэрэгжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийн талаар танилцуулсан юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн энэхүү төсөл 214 га талбайд хийгдэхээр төлөвлөгджээ.

Газрын онцлогоос шалтгаалан нам түвшний газарт өндөр барилга байгууламж, өндөрлөг газарт нам эко барилга байхаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжих 214 га талбайд одоогоор 4600 гаруй айл өрх амьдарч байна. Төлөвлөлтөд тусгагдсан орон сууцанд 4700 өрх амьдрах, нийт талбайн 97.2 га буюу нийт талбайн 40 гаруй хувьд ногоон байгууламж байх юм.

Мөн тус хэсэг нь бие даасан инженерийн байгууламж буюу Сэлбэ дэд төвийг түшиглэн хийгдэнэ. Төсөл хэрэгжих байршил нь төв зам дагуу, нийтийн тээврийн зогсоолд ойр, нийгмийн дэд бүтцийн хүртээмж сайн, зам дагуу худалдаа, үйлчилгээг дагасан хүн амын эрчим өндөр зэрэг олон давуу талтай. Дулаанаас бусад инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй уялдаж буйгаараа онцлог. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хойд бүсийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдэх чухал ач холбогдолтой.

Энэ хэсэгт нийт 168 мянга орчим оршин суугчдын төвлөрөл бий. Энэ нь цаашлаад Улаанбаатар хотын хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, олон төвт хотыг бий болгох чухал ач холбогдолтойг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл онцолсон юм.

viber image 2023 04 27 13 38 17 043

viber image 2023 04 27 13 38 16 010

viber image 2023 04 27 13 38 14 362

viber image 2023 04 27 13 38 13 469

viber image 2023 04 27 13 38 12 797

viber image 2023 04 27 13 38 12 021

viber image 2023 04 27 13 38 10 391

viber image 2023 04 27 13 38 09 661

viber image 2023 04 27 13 38 08 746

 






Шинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нэрэмжит Граунд гольфийн тэмцээн зохион байгуулагдлаа.10 сар 27. 16:472024 оны II ээлжээр цэрэгт татагдсан залуус хугацаат цэргийн албаа амжилттай хаагаад ирлээ.10 сар 22. 14:51ЧД 13-р хороо, Хотын дарга Х.Нямбаатар Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй "Дулаалъя" аяны ажлын явцтай танилцлаа.10 сар 21. 14:40“Cоёл түгээе” аянд чингэлтэй дүүрэг нэгдэж байна.10 сар 20. 14:31Цэргийн насны залуусын идэвх, оролцоо ирц сайн байна.10 сар 18. 14:37Нийгмийн хариуцлагын хүрээнд 1000 мод хандивласан аж ахуйн нэгжүүдэд ТАЛАРХАЛ гардууллаа.10 сар 17. 14:40“Энергийн менежмент” сэдвээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулагдлаа10 сар 3. 16:36Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороотой хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ10 сар 3. 13:59ДҮҮРГИЙН 20, 21 ДҮГЭЭР ХОРООНД 55 ГЭРЭЛТҮҮЛЭГ ШИНЭЭР СУУРИЛУУЛЛАА10 сар 3. 12:1818 ДУГААР ХОРООНЫ ОГЦОМ ЭРГЭЛТТЭЙ 7 БАЙРШИЛД АЮУЛГҮЙН ТОЛЬ СУУРИЛУУЛЛАА9 сар 26. 11:49ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ 55 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА9 сар 26. 11:45ЧИНГЭЛТЭЙ НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА9 сар 26. 9:36Дүүргийн нэгдсэн эмнэлэгт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэгийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж гардуулан өглөө.9 сар 26. 9:3117 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДЭД ECO2 ДУЛААНЫ НАСОСНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ9 сар 25. 10:41ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО9 сар 25. 10:34УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ТОГТМОЛ ХИЙГДЭЖ БАЙНА9 сар 24. 11:45ЗДТГ-Т АРХИВЧ АЖИЛД АВНА9 сар 23. 14:39“НАС БОЛ ТОО” ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО9 сар 22. 11:12ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНД ЯВГАН ЗАМЫН 200 М² ТАЛБАЙГ ШИНЭЧИЛЛЭЭ9 сар 16. 11:14ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2, 3 ДУГААР ХОРООНД ЗАМ, ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ9 сар 16. 11:12ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД 7, 21 ДҮГЭЭР ХОРООДОД ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ СОНСЛОО9 сар 16. 10:38АВТО ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ, СТАНДАРТЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 15. 12:297-Р ХОРООНД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ШИНЭЭР БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ9 сар 11. 12:17“УРТ ЦАГААН” ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ОРОНД ДООРОО ЗОГСООЛТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН АШИГЛАЛТАД ОРЛОО9 сар 8. 16:46ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНД ҮЕРИЙН ДАЛАН, ГҮҮРНИЙ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙЛЭЭ9 сар 8. 16:14

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.