Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэдэг билээ.

Энэхүү өдрийг угтан Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн багш, сурган хүмүүжүүлэгч нарын дунд хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг сурталчлан таниулах, багш нарын судалгаа шинжилгээ хийхийг дэмжих, хүүхэд хамгаалал, ёс зүйн асуудлуудад судалгаатай шийдлийг санал болгох, хэрэгжүүлэх зорилгоор “Шийтгэл бол шийдэл биш” эрдэм шинжилгээнийг зарласан юм.

Багш, сурган хүмүүжүүлэгч нарын илтгэлийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Тамгын газарт зохион байгууллаа.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар цэцэрлэгийн таван бүсээс шалгарсан эхний 10 илтгэлийг сонслоо. Энэхүү 10 илтгэлийг хэлэлцэн Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр шилдэг таван илтгэлийг шалгаруулах юм.


Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв