Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооноос дүүргийнхээ 1-24 дүгээр хороодын ахмад настнуудтай уулзах уулзалтыг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу зохион байгуулж дууслаа.
Уулзалтад дүүргийн Ахмадын хорооны дарга П. Төвсанаа, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нар оролцож, ахмад настны хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаарх мэдээллийг өгч, Хүний эрхийн Үндэсний комиссоос ахмад настнуудын эрх, хамгааллын чиглэлээр хийсэн судалгааны товч тайланг танилцуулсан юм.
Энэ удаагийн ээлжит уулзалтад 1-24 дүгээр хороодын 2400 гаруй ахмад настан оролцож, 160 гаруй ахмад настан санал хүсэлтээ илэрхийлсэн байна.




 Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа 16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв
 
					 
					