Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн төрийн албан хаагчид ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хэвшүүлж, иргэд, олон нийтийг нэгдэхийг уриалж байна.
Дээрх арга хэмжээнд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, 1-24 дүгээр хороодын нийт 400 гаруй ажилтан, албан хаагчид ажлын байрны дасгал хөдөлгөөнд тогтмол хамрагдаж байна.