Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургуультай хамтран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “ТУСГААР ТОГТНОЛ” шүлгийг Ерөнхий боловсролын сурагчдаар уншуулж, цэнгүүлэх үйл ажиллагааг Тусгаар тогтнолын талбайд 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны ундраа сургууль нь 2017 оноос эхлэн “Тусгаар тогтнол 3333” хөтөлбөрийг хэрэгжүүлж, жанжин Д.Сүхбаатарын талбайд 3333 сурагчдаар Монгол Улсын газрын зургийг бүтээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншиж эхэлснээс хойш 9 дэх жилтэйгээ золгож байгаа юм.
Энэ жил 21 аймгийн 2 сум /Өвөрхангай Бүрд-Монгол улсын төв цэг, Өвөрхангай Хархорин-Монгол улсын эртний хот/, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдаж байна.