УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-4-8
4

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулын удирдлага дор явагдав.

Зөвлөгөөнд дүүргийн удирдах ажилтнууд оролцож, өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, шинэ үүрэг чиглэлийг хэлэлцлээ.

Энэ үеэр Засаг дарга Н.Мандуул дараах үүрэг чиглэлийг өгөв:

Авто замын бүтээн байгуулалт, засвар, шинэчлэл: Дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалт, засвар, шинэчлэл, дээвэр, фасадын ажлуудыг 2025 оны 7-р сараас өмнө дуусгахыг үүрэг болголоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлт: Сэлбэ төслийн хүрээнд газар чөлөөлөлтөөс үүссэн барилга байгууламжийн хур хогийг цэвэрлэх, ачиж тээвэрлэх ажлуудыг эрчимжүүлж зохион байгуулах.

Эрүүл мэндийн урьдчилсан үзлэг: Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх газар, хэлтэс, албадын үлдсэн ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах.

Хяналтын камер суурилуулах: Дүүргийн нутаг дэвсгэрт хог их хаядаг байршлуудад хяналтын камер суурилуулах ажлыг шуурхай зохион байгуулах.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал: Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлж, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг илрүүлэх ажлыг зохион байгуулахыг.

Улаанбурхан өвчөөс урьдчилан сэргийлэх: Улаан бурхан өвчний дэгдэлт нэмэгдэж буйтай холбогдуулан бага насны хүүхдийн нэмэлт болон нөхөн тунг идэвхжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах.

Угаарын хийд хордсон иргэдийн мэдээлэл: Угаарын хийд хордсон иргэдийн мэдээллийг холбогдох байгууллагуудаас тогтмол авч, хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, зөвлөмжийг тогтмол өгөх.

Ногоон байгууламжийн арчилгаа: Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад хуваарилагдсан дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна ногоон байгууламж, арчилгаа, хамгаалалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаж, онцгой анхаарч ажиллах.

Гудамж талбайн усалгаа: Хаврын улиралд гудамж талбайн чийглэгээ, усалгааг өдөр бүр хийх зэрэг ажлыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.






Шинэ мэдээ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ-ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА4 сар 24. 16:32АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА4 сар 23. 15:10“ДУЛААЛЪЯ” АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА4 сар 23. 14:42УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА4 сар 23. 13:52ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ТАЛААРХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА4 сар 23. 12:37Б.Насанжаргал: Соёлын өв нь хуулиар хамгаалагдсан байдаг тул зөвшөөрөлгүй хайгуул, малтлага хийх, соёлын биет өвийг эвдэж гэмтээх, устгах, хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлахад оролцохгүй байх нь зүйтэй4 сар 23. 10:45СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА4 сар 22. 15:16УСАН СПОРТЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫН ГУРАВДУГААР ЭЭЛЖ ЭХЭЛЛЭЭ4 сар 22. 13:35УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО4 сар 21. 12:02Дүүргийн бага насны хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийг дэмжих урьдчилан сэргийлэх үзлэг, зөв дадал олгох аян эхэллээ4 сар 18. 14:23ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО  4 сар 18. 13:42Чингэлтэй дүүрэг Унгар Улсын Элчин сайдын яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 17. 14:25“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт боллоо4 сар 16. 17:22“МОНГОЛЫН ГЭРЭЛТЭЙ ИРЭЭДҮЙ-2” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ4 сар 16. 9:20УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА4 сар 15. 17:03“ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяны хүрээнд “ЖАРГАЛТАЙ ЭЭЖ" арга хэмжээг зохион байгууллаа4 сар 15. 9:38ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “СПОРТ НААДАМ-2025” ТЭМЦЭЭН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА4 сар 14. 15:44БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА4 сар 14. 14:30Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын товчоо 2025 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулах семинарыг зохион байгууллаа4 сар 14. 14:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛ”-ИЙН ХУРАЛДААН БОЛЛОО4 сар 11. 15:16Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран ажиллахаар боллоо4 сар 11. 14:56"E-Police" аппликейшны хэрэглээ, зөрчил илрүүлэх заавар зөвлөмжийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа4 сар 10. 15:43“ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА4 сар 10. 12:28Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ буюу худалдааны түр цэгүүдийн эзэмшигчдэд мэдэгдэл хүргэн ажиллаж байна4 сар 8. 15:19УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО4 сар 8. 12:46

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.