Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Онцгой
Байдлын газрын хурлын танхимд “E-Police” аппликейшн ашиглах заавар, зөрчил илрүүлэх зөвлөмжийг багтаасан сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалт нь жолооч, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын замын
хөдөлгөөнд оролцох соёл, мэдлэгийг дээшлүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулахад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зорилготой.
Сургалтад Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын албан хаагчид, 1-24 хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагчид, Ерөнхий Боловсролын сургуулийн захирлууд, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгчид хамрагдлаа. Уг сургалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулсан юм.