Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын товчооноос дүүргийн 1-24 дүгээр хорооны Засаг дарга болон зохион байгуулагч нарт 2025 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулах талаар сургалтыг явууллаа.
Дүүргийн хэмжээнд нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага 2025 оны 05 дугаар сарын 02, 03, 04-ний өдрүүдэд ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд зохион байгуулагдах юм.