
“Амар тайван – Чингэлтэй 2028” хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэдийн ухамсар, соёлыг төлөвшүүлэх зорилгоор хоёр чухал сэдвээр сургалт, мэдээллийн үйл ажиллагаа боллоо.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран дүүргийн өмчит үйлдвэрийн газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Хүүхэд хөгжлийн цогцолборын албан хаагчдад зориулан Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц. Сэлэнгэ “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалтыг мэдээлэл өглөө. Мөн цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр чингэлтэй дүүргийн Цагдаагийн ахмад ахмад Г. Энхбаяр урьдчилан сэргийлэх, сургалт мэдээлэл өглөө.
