Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, газар тариалан, мод үржүүлгийн үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжүүдтэй уулзалтыг зохион байгууллаа.
Зохион байгуулах ажлын хүрээнд иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Барилгачдын талбайд 2025 оны 04 дугаар сарын 25-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдрүүдэд “Мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулна.
Тус хуралд Нийслэлийн газар тариалан мал аж ахуйн хэлтсийн ашигт таримал, жимс жимсгэнийн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Н.Баярманлай мод бут, үр үрсэлгээ худалдан борлуулах мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.