Иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, газар тариалан, мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд “Мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдаа”-г Барилгачдын талбайд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд мод суулгац, үрслэгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийт 15 аж ахуйн нэгж байгууллага, 20 иргэн, оролцож байна. Уг үзэсгэлэн худалдаанд шилмүүст болон навчит, гоёлын бут сөөг, үрсэлгээ, тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ, ногооны үр зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.