УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-5-6
1

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөн танхим, цахим хосолсон хэлбэрээр болж, 1-24 дүгээр хорооны Засаг дарга нар цахимаар оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 8 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 71.8 хувьтай байна.

Үргэлжлүүлэн өнөөдрийн хуралдаанд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Батбилэг 2025 оны гамшиг ослын нөхцөл байдлын талаар удирдлагуудад мэдээлэл хийлээ.

Тус хэлтэс нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт 271 гал түймрийн  дуудлагаар ажилласнаас үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрийн хэмжээнд 218, дүүргийн хэмжээнд 53 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж 365 иргэний амь нас, байгууллага, иргэдийн 23 тэрбум 817 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Нийт удирдлагуудад Засаг дарга Н.Мандуул дараах үүрэг чиглэлийг өглөө.

ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР 

Нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний зам талбайд удаан хугацаанд байршуулсан автомашиныг журамлах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах.

Дүүргийн хэмжээнд эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хуулийн дагуу мэдэгдэл өгч ажиллах.

Худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх.

Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гарган цэгцэлж, орчны аюулгүй байдлыг хангах ажлуудыг зохион байгуулах.

Ой хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах.

Дүүргийн хэмжээнд шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

Дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг гадна орчноо угаах, өнгө үзэмжийг сэргээж, хог хаягдлыг цэвэрлүүлэх

Дүүргээс хийж хэрэгжүүлж буй “New chingeltei” өргөдөл, гомдол, шинэ санаачилга, хүлээн авах сайтыг сурталчлах ажлын хүрээнд албан хаагчид тухайн сайтад нэвтрэн орж туршиж үзэх.  

Дүүргийн нутаг дэвсгэр дээр барилга барьж буй компаниудад “барилгын хогийг зөвшөөрөлгүй газар хаяж, буулгахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг удирдлагуудад үүрэг болголоо. 

 

 






Шинэ мэдээ

"ЭРЧҮҮДЭЭ СОНСЪЁ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ6 сар 15. 8:41ЧИНГЭЛТЭЙ ,БАЯНЗҮРХ ,CҮХБААТАР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА6 сар 12. 12:52ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО6 сар 11. 9:47“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.