Дүүргийн хүн амын өвчлөлийн өнөөгийн байдал, нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, сувилагч нарын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Сувилагч- Судлаач-2025” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж, нээлтэд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Нэгдсэн эмнэлгийн Төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал П.Эрхэмбаяр, Сувилахуйн албаны дарга Г.Нямгэрэл нар оролцлоо.

Эрдэм шинжилгээний бага хурлын 2 дугаар шатны шалгаруулалтад өнөөдөр нийт 13 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд илтгэлээ хэлэлцүүлж байна.



“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ