Чингэлтэй дүүрэг нь анхлан 2022 оноос ШИМТ хөтөлбөрийн STEM хэрэглэгдэхүүнээр сургуулийн өмнөх боловсролын 21 байгууллагыг бүрэн хангаж, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх замаар 2-5 настай хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч ирсэн.
СӨБ-ын байгууллагыг STEAM хэрэглэгдэхүүнээр хангаснаар олон улсын болон улсын чанартай инженерчлэл ур чадварын тэмцээн, багш нарын дундах илтгэлийн уралдаануудад амжилттай оролцож, манлайлан, сайн туршлага, ололт амжилтаа түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.
Энэ жил “GREEN MECH CHINGELTEI -2025” уралдааныг зохион байгуулж 20 цэцэрлэгийн 80 хүүхэд багачууд, 20 гаруй багш нар оролцон Монгол ахуй, Ирээдүйн инженерүүд, Ухаалаг ээлтэй хот, Эх дэлхий, Ногоон байгууламж зэрэг сэдвийн дор бүтээл хийж, өрсөлдсөнөөс:
- Тэргүүн байр 37-р цэцэрлэг
- Дэд байр 173-р цэцэрлэг
- Гутгаар байр 291-р цэцэрлэг
- Тусгай байр 298-р цэцэрлэг
- Тусгай байр 9-р цэцэрлэг нар тус тус шалгарлаа. Улсын уралдаанд оролцох эрхийг 37, 173-р цэцэрлэгүүд авлаа. Нийт авьяаслаг, бүтээлч хүүхэд багачууд, багш нартаа баяр хүргэж, улсын уралдаанд нь амжилт хүсье.