.СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, "Бизнес Боломж Хөгжлийн Гүүр Төв" НҮТББ хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад сургалт явууллаа.
Сургалтаар “Стандарт ба хөгжил” сэдвээр стратеги төлөвлөгөөгөө боловсруулах, үйлчилгээ болон бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, ISO олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар мэдээллийг хүргэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.