Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран
“Улаанбаатар хотын хаягжуулалт, хаягийн хэрэглээ болон хот байгуулалтын цахим систем (eBarilga)” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар: Хаягийн мэдээллийг олон нийтэд хэрхэн түгээх, Албан байгууллагын бичиг хэрэгт хаягжуулалтын стандартыг хэрхэн мөрдөх, Шуудангийн нэгдсэн кодын хэрэглээний ач холбогдол, зэргийг танилцуулсан бөгөөд сургалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын архив, бичиг хэргийн ажилтнууд болон 1-24 дүгээр хорооны зохион байгуулагч нар хамрагдлаа.
Энэхүү сургалт нь нийслэлийн хаягжилтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, байгууллагуудын бичиг хэргийн уялдаа холбоог сайжруулах, цахим системийн хэрэглээг өргөжүүлэх зорилготой юм.

