Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, дүүргийн Прокурорын газартай хамтран “Нийтэд тустай ажил хийлгэх ял” эдлүүлэх ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийтэд тустай ажил хийлгэх байгууллагуудын хууль, журмаар хүлээсэн үүрэг, цаашид анхаарах асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга, дүүргийн дэргэдэх хэлтэс, албадын дарга нарт сургалт зохион байгууллаа.
Сургалтыг дүүргийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Жанибек, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүрэг дэх хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Н.Цэрэнсодном нар мэдээлэл өгч асуултад хариулав.