Дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголт олгох зорилгоор сургалт зохион байгууллаа.
Сургалтад Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон дүүргийн 1–24 дүгээр хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд хамрагдсан юм. Сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургагч багш П.Булганмаа удирдан явуулж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, ашиг сонирхлын зөрчлийн төрлүүд, урьдчилан сэргийлэх арга замуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тус сургалт нь төрийн албаны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, албан хаагчдын мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа юм.