Чингэлтэй дүүрэг байгаль орчны бохирдлыг бууруулж, оршин суугчдын эрүүл, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор хог хаягдлын менежментийн шинэ технологийг туршиж эхлээд байна.

Гэр хорооллын бүсэд ихээр үүсдэг ил задгай, үүсмэл хогийн цэгүүдийг цэгцлэхийн тулд 16-р хорооны Хайлаастын эцэст 18 м³ багтаамж бүхий шахагчтай хогийн савыг байршууллаа.

Уг төхөөрөмж нь хогийг автоматаар шахаж эзлэхүүнийг бууруулах, тээвэрлэлтийн давтамжийг багасгах, орчны бохирдол, үнэр, хогны хийсэлт, асгаралтыг бууруулах, цэвэрлэгээний ажлыг илүү хурдан, үр дүнтэй болгох зэрэг олон давуу талтай юм.

Хогийн цэгийг бохир, задарсан, хийссэн хог бүхий орчноор төсөөлдөг уламжлалт ойлголтыг халж, цэвэрхэн, төвлөрсөн, ногоон байгууламж бүхий “ногоон булан”-г бий болгоход энэхүү ажлын гол зорилго оршиж байгаа юм.
Цаашид энэхүү ажлыг иргэдийн оролцоонд тулгуурлан өргөжүүлж, гэр хорооллын бүсүүдэд ижил төрлийн ногоон булангуудыг нэмэгдүүлэн, нийслэлийн хэмжээнд жишиг болгохоор зорин ажиллаж байна.


Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв