ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-6-24
3

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнийг Засаг дарга Н.Мандуул удирдан явууллаа.

Зөвлөгөөний хүрээнд Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 14-нээс 5 дугаар сарын 27-ны хооронд өгсөн нийт 140 үүрэг даалгаврын биелэлтийн талаар хэлэлцэв. Үүрэг даалгаврын хэрэгжилт одоогийн байдлаар 74.6 хувьтай байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангах чиглэлээр 5 дугаар сарын байдлаарх нөхцөл байдлыг танилцууллаа.

Үүнд:

  • Хүлээн авсан дуудлага, мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар буурсан;
  • Гомдол, мэдээлэл 21.5 хувиар буурсан;
  • Бүртгэгдсэн гэмт хэрэг 18.1 хувиар буурсан;
  • Харин бүртгэгдсэн зөрчил 64.6 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Мөн энэ сарын 27-нд болох “Чингэлтэй Хайрханыг тахих” тахилгын үйл ажиллагаа, мөн 28, 29-нд зохион байгуулагдах “Иргэдийн баяр - Хүрээ цам Даншиг” шашин, соёлын наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө.

Засаг дарга Н.Мандуул дараах үүрэг, чиглэлүүдийг өгөв. Үүнд:

  1. Баярын бэлтгэл ажил:
    • Үндэсний их баяр наадмыг угтаж бүх байгууллагын гадна орчныг тохижуулах, өнгө үзэмжийг сайжруулах;
    • Цонх, хаалга угаах, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, зүлэг тарих, усалгаа, цэвэрлэгээ хийх;
    • Байгууллагын хаягжилтыг кирилл үсгээр, зөв бичиж шинэчлэх;
    • Засаг даргын уриалгыг хамтран ажилладаг бүх байгууллагуудад хүргэж ажиллах.
  2. Өмч хөрөнгийн тооллого:
    • Дүүргийн хэмжээнд явагдаж буй тооллогод идэвхтэй оролцох.
  3. Албан хэрэг хөтлөлт:
    • Монгол бичгээр баримт бичиг хослуулан хөтлөх ажлыг эрчимжүүлэх;
    • Улсын үзлэгт бэлтгэж, холбогдох стандарт, шаардлагыг мөрдөх.
  4. Тахилга, баярын арга хэмжээ:
    • “Чингэлтэй Хайрханы тахилга”, “Иргэдийн баяр-Хүрээ цам Даншиг” арга хэмжээний бэлтгэл ажлыг бүрэн хангаж, зохион байгуулалтад онцгой анхаарах.
  5. Төсвийн орлого:
    • Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, орлого бүрдүүлэлтийг бүх шатанд эрчимжүүлэх.
  6. Гамшгаас сэргийлэлт:
    • Ой, хээрийн түймэр болон үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах.
  7. Эрүүл мэндийн чиглэлээр:
    • Улаанбурханы өвчний тандалт, дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангах.
  8. Хэв журам сахиулах:
    • Баярын өдрүүдийг угтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэн зохион байгуулах.
  9. Зуны түр худалдаа:
    • Хороодын нутаг дэвсгэрт батлагдсан захирамжийн дагуу зөвшөөрөлтэй (зайрмаг 32, түргэн хоол 15) цэгээс бусдыг байрлуулахгүй байх;
    • Зөвшөөрөлгүй цэг байрлуулсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авч, нүүлгэн шилжүүлэх ажлыг хороод өөрсдөө гүйцэтгэх.






Шинэ мэдээ

ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ БОЛЛОО1 сар 9. 14:00ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО1 сар 9. 13:552026 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ НЭГДҮГЭЭР САРЫН 7-НООС 23-НЫ ӨДРҮҮДЭД ЯВУУЛНА1 сар 6. 14:03ХОККЕЙЧДЫН U-8 НАСНЫ АНГИЛЛЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА1 сар 6. 14:03ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЦОНХ ШИЛЭН ХИЙЦЛЭЛИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ1 сар 2. 14:44ХАЛИА ТОШИН ҮҮССЭН ГАЗАРТ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА1 сар 2. 14:38ДҮҮРГИЙН АРХИВЫН ДЭРГЭДЭХ БАРИМТ НЯГТЛАН ШАЛГАХ АРГА ЗҮЙН КОМИСС ХУРАЛДЛАА2025, 12 сар 30. 15:02ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД НИЙСЛЭЛИЙН УРАЛДААНД ШАЛГАРЛАА2025, 12 сар 26. 15:06ЧД 5 ДУГААР ХОРООНД 240 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ 108 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2025, 12 сар 25. 15:09БАЙШИН, СУУЦАА ХАМТРАН ДУЛААЛСАН АЙЛ ӨРХҮҮДЭД "ДУЛААН ӨРХ" БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА.2025, 12 сар 18. 15:13ШАГАЙН НААДГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА2025, 12 сар 18. 14:57ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА2025, 12 сар 18. 14:18ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООГООР ХЭЛЭЛЦЛЭЭ2025, 12 сар 17. 14:52БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13 СУРГУУЛИЙН 25 СУРАГЧ ХҮРТЛЭЭ2025, 12 сар 17. 14:35"ШАГАЙН НААДГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА2025, 12 сар 16. 16:42ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНЫ НЭРЭМЖИТ “НИСДЭГ ТАВАГ" ТӨРӨЛД АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2025, 12 сар 14. 11:05ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС "ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН"-ООР ШАЛГАРЛАА2025, 12 сар 12. 16:44НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2025, 12 сар 12. 16:42“БАХАРХАЛТ МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ”-ИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.2025, 12 сар 11. 16:46ГҮҮД НЭЙБОРС БАЙГУУЛЛАГАТАЙ 2030 ОН ХҮРТЭЛ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2025, 12 сар 10. 16:49ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 9-Р ХОРОО АХМАДЫН НЭГДСЭН ТӨВТЭЙ БОЛОО2025, 12 сар 1. 10:29ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО2025, 12 сар 1. 10:25ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “СПОРТ НААДАМ 2025” БОЛЛОО2025, 11 сар 29. 10:31ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА2025, 11 сар 28. 10:38ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРООНД ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 86 ДУГААР АНГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО2025, 11 сар 28. 10:35

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.